7.62 мм-ийн Калашниковын
гар пулемёт РПК
Хичээлийн зорилго: 7.62мм-ийн Калашниковын гар пулемёт РПК-ийн бие ангийг судлах сонсогчидтой явуулах хичээл дээр сургуулийн зэвсэг, багаж хэрэгсэл, үзүүлэн таниулах материал ашиглан заах арга зүйн арга барилуудыг хэрэглэн доорх үндсэн хичээлүүдийн зорилтуудыг дэвшүүлэн тавьж шийдвэрлэнэ.
Судлах нь :
Сурч мэдсэн байх нь:
Танилцсан байх нь:
Хичээлийн агуулга:
Хичээл №1.
7.62мм-ийн Калашниковын гар пулемёт РПК үүрэг, байлдааны чанар, ерөнхий зохион байгууламж, ажиллагааны тухай ойлголт, анги механизмын харилцан ажиллагаа, эд анги, механизмуудын үүрэг зохион байгууламж, гацаа гэмтэл, арилгах арга зам, арчиж цэвэрлэх, тоолох, арчлан хамгаалах ба хадгалах. пулемётын хагас ба бүрэн задаргаа, эвлүүлгээ
-2 цаг
Хичээл №2.
7.62мм-ийн Калашниковын гар пулемёт РПК-ийн ажиллагаа, зохион байгууламжийн мэдлэгийг сайжруулах, задаргаа эвлүүлгээ хийх дадлагыг бататгах
Заах аргын заалт
Энэхүү заах аргын боловсруулалт нь Калашниковын автоматыг үзэж судласан сонсогчидтой хичээл явуулахад зориулагдсан.
Урьд өмнө автоматыг судлаж мэдсэн сонсогчидтой болон ЦДС-ийн мэргэжлийн дамжааны сонсогчидтой сургалтын хөтөлбөрт заагдсан хичээлийн агуулга ба цагт захирагдан
7.62мм-ийн Калашниковын гар пулемёт РПК-ийн бие ангийг судлахаар төлөвлөгдөнө..
Хичээлийг тусгай галын бэлтгэлийн танхимд явуулна
Бууг цэвэрлэх, тослох, арчлан хамгаалах, буудлаганд бэлтгэх практик асуудлуудыг буудлагын талбайд /өдөр/,
шөнийн буудлагын хичээлийн үед боловсруулна.
-7.62мм-ийн Калашниковын гар пулемёт РПК-ийн тусгал шалгаж, хэвийн тусгалд оруулах асуудлыг “Буудлагын зэвсгийн буудлага” гэсэн хэсгийн тусгай хичээлээр,
- 7.62мм-ийн Калашниковын гар пулемёт РПК-ийн хадгалах, арчлан хамгаалах асуудлыг “Буудлагын зэвсгийн бие анги” гэсэн хэсгийн төгсгөлд анги, салбарт хийгдэх дадлагын хичээлээр тус тус судлана.
Ийм учраас автоматын бие ангийг /судлах бусад зэвсгийн төрөл ч мөн нэг адил/ явдал энэхүү конспектэд заасанчлан зөвхөн ангид заагдах хичээлээр хязгаарлагддаггүй сонсогчидын бие бэлтгэлийн цагаар, буудлагаар болон бусад хичээлийн цагуудаар үргэлжлэн явагдаж бататгагдана.
Хойно дурдагдах хичээлийн боловсруулах асуудлууд нь хоорондоо нягт уялдаа холбоотой байх ёстой.
Жишээлбэл
7.62мм-ийн Калашниковын гар пулемёт РПК-ийн анги механизмын зохион байгууламжийг судлах хэсгийг тэдгээрийн буудах болон сумлах үеийн ажиллагааг судлах хэсгээр хийсвэрээр салгаж болохгүй. Учир нь механизмын зохион байгууламжийг, түүний ажиллагааны мөн чанарыг мэдэхгүйгээр ойлгож болохгүй. Тийм ч учраас эд ангиудын нэр, үүрэг, зохион байгууламж, ажиллагаааны, тэдгээрийг судлах явцад давтан яригдаж байдаг. Гэхдээ бүх асуудлыг хамтад нь бүхлээр нь зааж болохгүй юм. Хичээлийн удирдагч анги, механизмын үүрэг, зохион байгууламжийг судлахад гол анхаарлаа хандуулж, чаддаг байх хэрэгтэй. Тэгэхдээ тэдгээрийн харилцан ажиллагааны асуудлаас дэлгэрэнгүй биш ерөнхий ойлголтоор хандаж ярих хэрэгтэй. Жишээлбэл: замгийн үүрэг зохион байгууламжийн тухай ярихдаа замаг баруун тийш эргэх өөрийнхөө байлдааны төвгөрүүдээр гол төмрийн хайрцгийн байлдааны тулгууруудын цаагуур орж гол төмрийн сувгийг хаах зарчмыг тайлбарлан үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ багшийн хувьд боловсруулах асуудлын гол нь замгийн зохион байгууламж болно.
Харин хичээл дээр замгийн ажиллагааг дэлгэрэнгүй судлана. өөрөөр хэлбэл замаг нь замгийн рамтай хэрхэн харилцан ажилладаг, сумыг сумны байранд хүргэх гол төмрийн сувгийг хаах, сумны бялтыг зохих, сумны байрнаас хонгиог авах үүргүүдийг хэрхэн гүйцэтгэдэг тухай тодорхой заана.
Мөн түүнчлэн пулемётын хагас задаргаа ба эвлүүлгээг судлах явдлыг зөвхөн эхний хичээл дээр үзээд хягаарлаж болохгүй. Бүх сонсогчдыг сургахын тулд тухайн сэдвийн дараа дараагийн хичээлүүд дээр болон бусад сэдвийг судлахад бололцооны хэрээр
/5-10 мин/ цаг гарган зэвсгийн задаргаа эвлүүлгээ хийх барилыг бататгах задаргаа, эвлүүлгээний нормативыг биелүүлэх тэмцээний элементүүд хэрэглэх, тэгснээрээ сэдвийг судлаж дуусахад суралцагч бүхэн автоматын хагас задаргаа эвлүүлгээг хийх бат бэх дадлагатай, норматив биелүүлдэг болгох хэрэгтэй.
Тэгэхээр хичээлийн удирдагч боловсруулах асуудлыг хуваахдаа хэлбэрдэх биш харин сургалтын ухамсарт үйл ажиллагааг хангах үүднээс хандах ёстой.
Ингэснээр хичээл бүр дээр боловсруулах асуудлыг нарийн дэс дараалалаар тэр болгон явуулдаггүй ч гэсэн хичээлийн тухайн шатанд тавигдах хичээлийн гол зорилгыг шийдвэрлэхэд сонсогчид /мөн багшийн/-ын анхаарлыг хандуулж чаддаг юм.
Зэвсгийн бие ангийн хичээлд сургалтыг явуулах үндсэн арга нь тайлбарлан үзүүлэх ба зэвсэг дээр ажиллах дадлагын ажил юм.
Сонсогчид башийн үйл ажиллагааг сайн харж байх боломжтой байх хэрэгтэй. Зэвсэгтэй ажиллах зарим барилыг сонсогчдод үзүүлэхдээ багш ээлж дараагаар сонсогчдын ширээ бүр дээр /бүлэг тус бүрт/ очин хийж аль болох суралцагч бүхэн энэ ажиллагааг харж авсан байхаар хичээлийг явуулна.
Тэгэхдээ энэхүү багшийн ажиллагаа нь аль болохоор бага хугацаа зарцуулж богино хугацаанд нийтэд хүртээмжтэй ойлгомжтой байх талаар багш эртнээс бодон төлөвлөж, өөрийн үзүүлэх үйл ажиллагаа, сонсогчдын танхимд байрлах байрлалыг урьдчилан харах хэрэгтэй. Тиймээс ангийн ширээг энэ шаардлагыг хангахаар байрлуулдаг. Зэвсгийн эд ангийн деталиудыг зааж үзүүлэхдээ жижиг заагуурыг ашиглана.
Сэдвийн хичээл бүр дээр боловсруулах асуудлуудын үндсэн агуулга ба энэхүү хичээлийг зааж явуулах заах аргын зөвлөмжийг өгч байх хэрэгтэй. Эдгээрийг ашиглан, материал хангалтын боломж ба суралцагчдын бүлгүүдийн онцлогийг харгалзан, багш тухайн хичээлийг удирдан явуулах төлөвлөгөө зохионо. Хичээлийн боловсруулах асуудлуудын хугацааг баримжаалан хуваана.
Энэхүү сэдвийн хичээлд бэлтгэх үндсэн гарын авлага нь
7,62 мм-ийн Калашниковын гар пулемёт /РПК, РПКС/-ын буудлагын хэргийн заавар юм.
Хичээл №1.
Хичээлийн зорилго:
1. Пулемётын үүрэг, байлдааны чанар, ерөнхий зохион байгууламж, ажиллагааг судлан, хагас задаргаа эвлүүлгээ хийх журам дараалал, арга барилыг үзүүлэх, анги, механизмын харилцан ажиллагаа, тэдгээрийн үүрэг, тохиолдож болох гацаа гэмтэл, арилгах арга, арчиж цэвэрлэх, тослох, хадгалалтанд авах журам
2. Буудлагын зэвсгийн танхимын /
кабинетын /
төхөөрөмж болон цахилгаанжсан самбарыг ашиглах арга зүйг танилцуулах
Боловсруулах асуудал :
·
Пулемётын үүрэг, байлдааны чанар, ерөнхий зохион байгууламж, ажиллагааг судлан, хагас задаргаа эвлүүлгээ хийх журам дараалал, арга барилыг үзүүлэх, анги, механизмын харилцан ажиллагаа, тэдгээрийн үүрэг, тохиолдож болох гацаа гэмтэл, арилгах арга, арчиж цэвэрлэх, тослох, хадгалалтанд авах журам
·
Хагас задаргаа ба эвлүүлгээ.
Хугацаа- 2 цаг
Хичээлийн байр: Галын бэлтгэлийн кабинет /танхимд/
Материал хангалт:
·
Сургуулийн РПК–хоёр сонсогчдын дунд /боломжтой бол хүн бүрт/ ,
·
сургуулийн сум,
·
“Сургуулийн РПК” үзүүлэнгүүд ,
·
“1943 оны хэлбэрийн сумны нэвтлэх үйлчилгээ
“ таблицууд ,
·
жижиг заагуур, шохой
Хичээлийн явц зохион байгуулалт:
Хичээлийг явуулах дэс дараалал ба боловсруулах асуудлын товч агуулга
|
Заах аргын зөвлөмж
|
Оршил 5-10 мин
-Суралцагчдын
гадаад үзэмж
, ирц, хичээлийн
бэлтгэл шалгах
-Манай
армийн зэвсгийн
төрлүүдийг 1-2 сонсогчдоос асуух
-Хичээлийн
зорилго, боловсруулах
асуудал
танилцуулах
Үндсэн хэсэг
75-80 мин
1.Пулемётын үүрэг,
байлдааны чанар,
ерөнхий зохион
байгууламж , ажиллагааг
судлан, хагас
задаргаа эвлүүлгээ
хийх журам
дараалал, арга
барилыг үзүүлэх,
анги, механизмын
харилцан ажиллагаа,
тэдгээрийн үүрэг, тохиолдож
болох гацаа
гэмтэл, арилгах
арга, арчиж
цэвэрлэх, тослох,
хадгалалтанд авах
журам
40 мин.
а/ АКМ автоматын үүрэг, байлдааны чанар
7,62 мм-ийн
Калашниковын гар
пулемёт РПК
нь мото
буудлагын тасгийн
хүчирхэг автомат
зэвсэг юм.
РПК-нь
дайсны амьд
хүч ба
галын хэрэглэлийг
галаар сөнөөхөд
зориулагдсан. 1943 оны
хэлбэрийн ердийн
/ган зүрхэвчтэй/
гэрэлт, хуяг
нэвтлэх шатаах
хошуутай сумаар
буудна. Автомат
нь
богино ээлжээр
5 сум, урт
ээлжээр 15 сум,
тасралтгүйгээр, аль
эсвэл нэгээр
буудна.
|
ЗХ-ний
буудлагын эзвсгийн төрлүүдийг сонсогчдоос
асууж буудлагын
зэвсгийн төрлүүдийг товч хэлж
өгөх.
Пулемётын
байлдааны чанар
түүний сумны
нэвтлэх хөнөөх
чадварыг сонсогчдод
танилцуулна. Цаашид
буудлагын хичээлээр байлдааны
чанар сумны
үйлчилгээг практикт
буудан үзүүлнэ.
|
· Пулеметын ашигтай тусгал газрын цельд
800 м, агаарын цельд 800м, зайнд хуралдуулсан галаар буудна. Хараалах холын зай
1000м, цээжин дүрсэнд буудах чиг буудлагын хол
365м, гүйгч дүрсэнд
540м, Байлдааны буудлагын хурд минутанд нэгээр буудахад
50 сум, ээлжээр буудахад
150 сум, техникийн буудлагын хурд минутанд
600 сум гаргана.
· Пулемётын хүнд нь дүүрэн цэнэглэгдсэн дугуй магазины хамт
6.8кг, дүүрэн хайрцаг магазины хамт
5.6кг, харин эвхдэг мөрлөгчтэй пулемёт РПКС нь дээрхээс
0.3 кг-аар хүнд болно.
· Гол төмрийн урт 590мм
· Калибр
7.62мм
· Бянттай хэсгийн урт
· Бянтны алхам
·
· Сумны хүнд
· Сумны хошууны хүнд 7.6 гр
· Дарин цэнэгийн хүнд 1.6 гр
· Сумны хошууны алах чадлаа хадгалах хол
1500м
· Сумны хошууны нисэлтийн хол 3000м
Пулеметын ерөнхий зохион байгууламж, эд анги механизм, ажиллагаа, задаргаа, эвлүүлгээ
Пулемет доорхи
үндсэн анги
механизмуудаас бүрдэнэ.
-гол
төмрийн хайрцаг,
-хараа хэрэгслэл,
хөл, мөрлөгч,
бүхий гол
төмөр
-хайрцаг
ангийн таглаа
-замгийн
рам
-замаг
-буцаах
механизм
-гол төмрийн
нуруувч бүхий
гарын яндан
-цохих
буулгах механизм
-онгоц
мод
-магазин
Пулемётын
иж бүрдэлд
арчих хэрэгслэл,
оосор, магазины
гэр орно.
Пулемётын
автомат ажиллагаа
нь гол
төмрийн сувгаас
гарч байгаа
дарийн хийн
энергийг газын
каморт өгч
улмаар газын
бүлүүрт үйлчилснээр
хөдөлгөөнт ангийг
гэдрэг ухраах
зарчим дээр
үндэслэгдэнэ. Гар пулемётын
ихэнхи анги
механизмуудын зохион
байгуулалт нь
Калашниковын сайжруулсан
автомат АКМ-ийн
анги механизмуудтай
адил болно.
Буудлагын
үед сумны
хошууны араас
үйлчлэх дарийн
хий газын
каморт орж
бүлүүр дээр
дарснаар замаг,
замгийн рам
гэдрэг ухран
гол төмрийн
сувгийг нээн,
хонгиог авч,
чавх сойн
буцаах
механизмын пүршийг
шахан хойт
байдалд очно.
Магазины
ээлжийн сум
пүршний үйлчлэлээр
дээш өргөгдөнө.
Замаг бүхий
замгийн рам
буцаах механизмын
үйлчлэлээр урагшлахдаа
сумыг сумын
байранд оруулж
замаг баруун
тийш эргэж
байлдааны төвгөрүүдээрээ
хайрцаг ангийн
байлдааны тулгууруудыг
цаагуур орж
гол төмрийн
сувгийг нягт
хаана.
Хэрэв
дамжуулагч хамгаалагчийн
автомат гал
дээр тавьсан
бол гохыг
чөлөөлтөл буудлага
ээлжээр үргэлжлэх
бөгөөд нэгийн
гал дээр
тавьсан бол
гох дарахад
бэлэн болно.
Дахин буудахын
тулд гохыг
чөлөөлж дахин
дарах хэрэгтэй.
2. Пулемётын хагас
задаргаа ба
эвлүүлгээ
пулемётод
хагас ба
бүрэн хоёр
задаргаа
байна. Хагас
задаргааг автоматын
арчиж цэвэрлэх
тоолох, үзлэг
хийх буудлаганд бэлтгэх
зорилгоор хийнэ.
Пулемётын хагас
задаргааны дараалал:
1.Магазин салгаж
сумны
байранд сум
шалгах
2.Арчих
хэрэгслийг авах
3.Сүмбийг
салгах
4.Хайрцаг
ангийн таглааг
авах
5.Буцаах
механизмыг салгах
6.Замаг,
замгийн рамыг
салгах
7.Рамнаас
замгийг салгах
8.Нуруувч
модтой газын
янданг салгах
9.Хөл
задлах
б/ Пулемётын
хагас задаргааны эсрэг дараалалтай байна.
1.Нуруувч
модтой газын
янданг автомат
холбох
2.Замгийг
замгийн раманд холбох
3.Замаг,
замгийн рамыг
хайрцаг ангид
тавих
4.Буцах
механизмыг холбох
5.Хайрцаг
ангийн таглааг
холбох
6.Чавхыг байлдааны
салаанаас буулгаж гал хамгаалагчид
тавих.
7.Сүмбийг
холбох
8.Арчих
хэрэгслэлийг мөрлөгчийн
үүрт тавих
9.Магазин
холбох
10.Хөл эвхэх
|
пулемётын
ерөнхий зохион
байгууламжийг ярихдаа
эд ангийг
нэрлээд зогсохгүй хоорондын
уялдаа холбоо,
харилцан ажиллагаа
журмыг
ерөнхийд нь тайлбарлан
ярина.
пулемётын
иж бүрдлийг
нэг бүрчлэн
хэлж өгнө.
Багш
пулемётын ерөнхий
ажиллах зарчмыг
тайлбарлан ярихдаа
задалсан ба
эвлүүлсэн автомат
дээр ярьж
хийж үзүүлнэ.
Мөн
пулемётын сургуулийн
хэрэгслэл, макет,
цахилгаан
самбар, үзүүлэн
өргөн ашиглана.
Багш
пулемётын задаргаа,
эвлүүлгээний зорилго,
задаргаа эвлүүлгээ
хийхэд тавигдах
үндсэн шаардлагуудыг
таниулж
эхлээд аажимхан
задлах аргыг
нарийн үзүүлж
хийнэ.
Дараа
нь сонсосгчдоор нэг бүрчлэн
хийлгэнэ.
Эцэст
нь хурдан
нормативаар хийх
ажиллагааг хийж үзүүлэн,
хийх аргачлалыг
тайлбарлан
нормативын хугацааг
хэлж өгнө.
Зэвсгийн
задаргааг болгоомжтой
, задаргаа эвлүүлгээ
хийхэд тавигдах
үндсэн
шаардлагуудыг ширхэгчлэн биелүүлж
хийлгэснээр пулемётын
элэгдэлтээс урьдчилан
сэргийлнэ гэдгийг
сайн ойлгуулна.
|
Пулемётын анги
механизмын харилцан
ажиллагаа
а/ Пулемётыг сумлахын
өмнөх үеийн
үеийн эд
ангийн байдал.
-Замаг замгийн
рам урд
байдалд, замаг
баруун тийш
эргэн байлдааны төвгөрүүдээр
хайрцаг ангийн
огтлолцоонд орж
гол төмрийг
сувгийг хааж
түгжсэн байна.
Буцаах пүрш
хамгийн бага
шахалттай байна.
Авто буулгагч
нь доош
эргэсэн, чавх
буугдсан, цохигч урагш цухуйсан
, байлдааны пүрш
бага шахалттай
дамжуулагч, хамгаалагч
хамгийн дээд
байдалд, түүний
сектор нэгийн
гадын шептал
ба буулгах
гохын баруун
төвгөрүүдээр дарсан
байна.
-Буу
сумлагдаагүй
бүх эд
ангиудын хөдөлгөөн
дамжуулагч хамгаалагчаар түгжигдсэн
байна.
б/ Пулемётыг сумлах
үеийн анги
механизмын харилцан
ажиллагаа
пулемётыг сумлахын
тулд сургуулийн
сумаар цэнэглэсэн
магазиныг буунд
холбож дамжуулагч
хамгаалагчийг хамгаалагч
дээр тавина.
Замаг рамыг
гэдрэг татахад
замаг зүүн
тийш эргэн
түүний
байлдааны төвгөрүүд
хайрцаг ангийн
огтлолцолоос гарч,
гол төмрийн
сувгийг нээхийн
хамт замаг,
рамтай
хамт хөдөлгөөнөө
гэдрэг үргэлжлүүлнэ.
Буцаах пүрш
шахагдан чавх
замгийн раманд түлхэгдэн
эргэж автобуулгагчийн
салаанд сойгдоно.
Магазинаас эхний
сум дээш
өргөгдөн замгийн
рам дээр
очно. Замгийн
рамыг тавихад замаг рамын
хамт буцаах
механизмын пүршний ажиллагаагаар
урагшлан сумыг
сумны байранд
хүргэнэ.
Сумны малгайнаас
хонгио хаягчийн
хумс зууж
авах бөгөөд
замаг баруун
тийш
эргэн хайрцаг
ангийн огтолцлын
цаагуур түүний байлдааны
төвгөрүүд орж
гол төмрийн
сувгийг
түгжинэ. Замгийн рам урагшлахдаа
өөрийнхөө баруун талын төвгөрөөр
автобуулгагчийн хөшүүрэгт үйлчилснээр авто буулгагчийн салаанаас мултарч
буулгах гохны байлдааны салаан
дээр сойгдоно.
в/ Буудах үеийн
анги механизмын
харилцан ажиллагаа
Буудахын
тулд
дамжуулагч хамгаалагчийг
“АВ”
ба “ОД” байдлын
нэгэнд танина.
Тэгэхэд
дамжуулагч хамгаалагчийн
сектор нэгийн
галын болон
буулгах гохын тэгш өнцөгт төвгөрөө
чөлөөлөгдөнө. Буулгах
гохны сүүлэн
дээр дархад
чавх
байлдааны пүршний
үйлчлэлээр
гол дээрээ
эргэн цохигчийн
араас эрчимтэйгээр
цохино.
Шөвөг сумны
бялтыг цохиж
буудлага болно.
Үүссэн дарийн
хийн үйлчлэлээр сумны хошуу цельд
шидэгдэх бөгөөд
дарийн хийн
хагас
газын каморт
орж бүлүүр
дээр дарснаар
замгийн рам
гэдрэг болж замаг бол
төмрийн сувгийг
нээн буудсан
хонгиог авна.
Хонгиог хайрцаг
ангийн
үсэргэгч төвгөр
гадагш үсэргэнэ.
Цаашид сумлах
үеийн ажиллагаа давтагдана.
Хэрэв
дамжуулагч “ОД” дээр тавигдсан
бол
чавх нэгийн
галын шептал дээр сойгдон
нэг удаагийн буудлага болно. Хэрэв
“АВ”
дээр тавигдсан
бол чавх хойт байдалд
баригдахгүй
гох чөлөөлтөл
буудлага
тасралтгүй ээлжээр үргэлжлэнэ.
Буудлага
зогсоосны дараа
сумыг авна.
Сумыг авахдаа магазиныг
салган, гал
хамгаалагчийг нээж
замгийн рамыг
болгоомжтой
гэдрэг татан
сумны байранд
байсан сумыг
унагаалгүй
авна.
Дараа нь
сумгүй
магазиныг холбоод,
гал хамгаалагчийг
хамгаалагчид тавина.
2.Буудлагын үед
пулемётод
тохиолдож болох
гацаа гэмтэл,
түүнийг арилгах
арга зам.
Пулемёт
нь зөв
ашиглагдаж, хадгалан
хамгаалагдвал гацаа гэмтэлгүй найдвартай
зэвсэг юм.
Анги механизм
бохирдох, элэгдэж
гэмтэх, гэмтэлтэй сум хэрэглэснээс
болон пулемёттой
буруу харьцсанаас
буудлагын үед
гацаа гэмтэл
үүсч болно.
|
1-5 сонсогчийг
дуудан асууж
задаргаа , эвлүүлгээ
хийлгэн төгсгөлд
нь дүн тавьж мэдэгдэх
Хичээлийн
удирдагч задалсан
ба задлаагүй
хоёр пулемёт
дээр тайлбарлан
ярьж хийж
үзүүлнэ.
Зарим
асуудлыг багш
өөрөө асуулт
болгон тавьж
суралцагчдаар хариулуулан
эцэст нь
өөрөө дүгнэж
хичээлийг явуулах
илүү үр
дүнтэй
байна.
Багшаас
сумлах үеийн ажиллагааг
аажим хийж
үзүүлнэ. Гэхдээ
гол төмрийн
суваг нээгдэж
хаагдах болон
замаг ба
рам цохих
буулгах механизмын ажиллагаанд
суралцагчдыг онцгой
анхаарал хандуулна.
пулемётын
цохиж буулгах
механизмын макет болон пулемётын
суурь, сургуулийн
зэвсэг , сум,ашиглан
буудах үеийн
ажиллагааг тайлбарлан
үзүүлнэ.
Гэхдээ нэгээр ба ээлжээр буудах
үеийн
ажиллагааны онцлог,
буудлагын аюулгүйн байдлыг хангах
талаар хичээлийн
удирдагч онцгой
анхааруулна.
Хичээлийн
удирдагч автоматад
тохиолдох гацаа
гэмтлээс
урьдчилан сэргийлэх
арга замыг
тайлбарлан ойлгуулж
хэрэв гацаа
гэмтэл
үүсвэл хэрхэн
ажиллах талаар
ярина.
|
Гацаа ба түүний шинж
|
Гацаа гэмтэл үүсэх шалтгаан
|
Арилгах арга зам
|
|
Сум
үл өгөгдөх
Сум
тулах
|
1.Магазин
бохирдсон буюу
гэмтэлтэй
2.Магазин
тээглүүр гэмтсэн
Магазины
хажуу хана
хонхойсон
|
Дахин
сумлаж буудна.
Магазин солих
тээглүүр гэмтэлтэй
болбол засварт
өгнө.
Гацсан
сумыг авч
буудлага үргэлжлүүлэх.
Цохигч ба
цохих буулгах
механизм
гэмтсэн бол
артиллерийн засварт
өгнө.
|
Багшаас
гацаа болгоныг
хийж үзүүлэн
тайлбарлах ба
зохиомол гацаа
үүсгэж суралцагчдаар
шалтгааныг олуулах
зэрэг
хичээлийг идэвхжүүлнэ.
|
Бааралт
|
1.Сум
гэмтэлтэй
2.Цохигч
ба цохих
буулгах механизм
гэмтэлтэй бохирдсон тоо царцсан
|
Дахин
сумлаж буудлага
үргэлжлүүлэх. Цохигч
ба цохих
буулгах механизм
гэмтсэн
бол артиллерийн
засварт өгнө.
|
|
Хонгио
үл үсэргэх
|
1.Үсэргэгч
төвгөр гэмтэлтэй
2.Сумны
байр, хөдлөх
ангиудын зам, газын гүйх
замууд
бохирдсон
|
Хонгиог
авч буудлага
үргэлжлүүлэх. Гацаа
давтагдвал цэвэрлэж,
тоолох хаягч
гэмтэлтэй бол
арт. засварт
өгөх
|
|
Ээлжээр
буюу нэгээр
буудах
|
1.Бохирдсон
2.Байлдааны
салаа ба
шепталууд гэмтэлтэй
элэгдсэн
3.Цохих
буулгах механизм
гэмтэлтэй буюу
эд анги
нь дутуу
байх
|
Магазин
салгаж үзээд
буудлага үргэжлүүлэх.
Гацаа давтагдвал
цэвэрлэх, дутуу
эд ангийг сэлбэх
арт. Засварт
өгөх.
|
|
3. Пулемётыг арчиж цэвэрлэх, тослох, хадгалах тухай
Пулемётыг тухай бүр цэвэрлэж тослон зөв хадгалж,
ашигласнаар эвдрэл гэмтэлгүй байлдаанд байнга бэлэн байлгана.
пулемётыг цэвэрлэх үед:
Байлдааны болон хоосон сумаар буудсаны дараа тэр дор нь буудлагын талбайд цэвэрлэж,
анги салбартаа эргэж ирээд 3-4 хоног цэвэрлэгээ хийнэ.
-манаа, хичээл сургууль,
хээрийн сургуульд авч гараад буусны дараа,
-байлдааны үед болон удаан хугацааны хээрийн сургуулийн үед байлдааны завсарлагаа ба амралтын үеэр өдөр бүр
-элэгдээгүй бол 7 хоногт нэгээс доошгүй
Пулемётын цэвэрлэгээг тасгийн захирагчийн удирдлагаар цэвэрлэж,
тоолно.
Пулемётод цэвэрлэгээ тосолгоо
хийх дараалал
-цэвэрлэгээ, тослох материал бэлтгэж,
сонгон авах
Арчих дагалдах хэрэгслэлд үзлэг хийж ашиглахад бэлтгэх
-РПК-д задаргаа хийх
-автоматын эд ангиудыг зааврын дагуу дэс дараалалтай цэвэрлэх
-РПК-ыг цэвэрлэж дууссаны дараа тоолох
Пулемётыг цэвэрлэх тослоход дараах цэвэрлэгээ тосолгооны материалууд орох
-РЧС уусмал
-бага бууны шингэн ба өтгөн тос
-КВ-22 цаас
-майлангийн ургамалын олс/задгай/
-алчуур даавуу
-савх моднууд
-арчих хэрэгслэл
Арчих тослох материалыг сонгон авч бэлтгэсний дараа арчих хэрэгслэлд нэг бүрчлэн үзлэг хийж угсарч бэлтгэнэ.
үүний дараа автоматыг тасгийн захирагчийн тушаасны дагуу задалж цэвэрлэгээ хийнэ. Доорх дарааллаар хийнэ.
-гол төмрийн сувгийг цэвэрлэх
-модон эд ангиудыг цэвэрлэх
Арчих
хэрэгсэл магазин
цэвэрлэх
Пулемётод
цэвэрлэгээ хийж
дуусган тасгийн
захирагчид илтгэн
шалгуулж , түүний
зөвшөөрлөөр
тослоно.
-гол
төмрийн сувгийг
тослох
-бүх
металл эд
ангиуд, механизмыг тослох
-арчих
хэрэгсэл, магазин
тослох
Тосолгоо
хийсний дараа
тасгийн захирагчид
илтгэн шалгуулж
автоматыг тавиурт
тавьж хадгална.
Пулемётыг
салбарын захирагчийн
заавраар идэвхжил
сулруулж, ариутгал
цэвэрлэгээ хийнэ.
Пулеметыг хадгалж
хамгаалах
Пулемётыг
сумлаагүй, магазин
салгасан, чавх
буулгасан, дамжуулагч
хамгаалагчийг гал хамгаалагчид
тавьсан, харааны
холыг II хуваарьт
тавьсан босоо
байдлаар
тавиурт тавьж
хадгална.
Хуаран
лагерьт
байрлахдаа автоматыг тавиурт
хийж
хадгална. Пулемётын
магазинууд , түүний
цүнх, тосны
савыг харалдаа
үүрүүдэд тавьж
хадгална. Арчих
хэрэгслэлийг тавиурт
тавих буюу
бууны мөрлөгчийн
үүрэнд хадгалж
болно.
Байлдааны
нөхцөлд Пулемётыг
гартаа барьж
явна. Сургууль
маршаар явахад
оосорт, цээжинд,
нуруунд байдлын
аль нэгээр
авч явна.
Пулемётыг
танк болон
бусад хуягласан машин техникт
сууж
явахдаа хоёр
… хооронд хавчин
гараараа нуруувч
ба онгоц
модноос барьж
элдэв цохилт
доргилт , хуяганд
цохихоос
хамгаалж явна.
Гол
төмрийн суваг
бүлхийх ба
задрахаас хамгаалж,
түүнийг бөглөхийг
хориглоно
Сумыг
буудлагийн талбайд
хуурай байранд
нарны элчнээс
далд хадгална.
Сумыг ус,
чийг бохирдолтоос
ямагт хамгаална.
Буудлагын өмнө
суманд үзлэг
хийж гэмтэлтэй
сумаар буудахыг
хориглоно. Сум
галт хэрэглэлийг
задгай авч
явах, хаяж
үрэгдүүлэхийг хориглоно.
Төгсгөлийн хэсэг
5-10 минут
-Сонсогчдын
асуултанд хариулах
-Үзсэн
сэдвийг товч
дүгнэн хичээлийг
бататгаж өгөх
-Даалгавар
өгч дараагийн
хичээлийн сэдэв
зарлан мэдэгдэх
|
Цэвэрлэгээ
тосолгоо нь
тухайн хичээл
заахдаа багш
задалсан ба
эвлүүлсэн хоёр
автомат
ашиглахаас гадна суралцагчид бүр /бололцоо
байвал/ пулемёттой буюу хоёр
хүний дунд
нэг РПК
байлгавал хичээл
илүү үр
дүнтэй болно.
Хичээлийн
удирдагч цэвэрлэгээ,
тосолгооны материалыг
цаг улиралын нөхцөлд
тохируулан
зөв сонгон авч цэвэрлэж бэлтгэх
тухай
тодорхой тайлбарлана.
Арчих хэрэгсэлд
хэрхэн үзлэг
хийж яаж
угсарч
бэлтгэх тухай
хийж үзүүлнэ.
РЧС
уусмалыг хэрхэн
бэлтгэх ашиглах тухай тайлбарлана.
Задгай болон
савх модыг ашиглах
журмыг хийж
үзүүлэх
Пулемётын
эд анги
механизм бүрийг
цэвэрлэх журмыг багш эхлээд
хийж үзүүлэн
дараа нь
суралцагчдаар хийлгэж,
зөв хийж байгаа
эсэхийг хянана.
Тасгийн
захирагчийн автоматын
цэвэрлэгээ хэрхэн
шалгах тухай
тайлбарлана.
Анги
механизм бүрийн
тосолгоог хэрхэн
хийдгийг багш
хийж үзүүлж
суралцагчдаар дагалдан
хийлгэнэ.
Пулемётыг
хадгалах журмыг
ярьж
эд анги
дээр хийж
үзүүлнэ.
Гол
төмрийн сувгийг
бөглөж хадгалах
ямар хор
нөлөөтэй учруулж
болох тухай
тайлбарлаж өгнө.
|
Сонирхолтой түүх хайжигамаа РПК гийн талаар
ReplyDelete