7.62 мм-ийн сайжруулагдсан автомат АКМ
Хичээлийн зорилго: Автоматын бие ангийг судлах сонсогчидтой явуулах хичээл дээр сургуулийн зэвсэг, багаж хэрэгсэл, үзүүлэн таниулах материал ашиглан заах арга зүйн арга барилуудыг хэрэглэн доорх үндсэн зорилтуудыг дэвшүүлнэ.
Хичээлийн агуулга:
Хичээл №1.Автоматын үүрэг, байлдааны чанар, ерөнхий зохион байгууламж, ажиллагааны үндсэн зарчим. Автоматын хагас ба бүрэн задаргаа, эвлүүлгээ
Хичээл №2.Автоматын эд анги, механизмуудын үүрэг зохион байгууламж. Автоматын анги механизмын харилцан ажиллагаа, автоматыг арчиж цэвэрлэх, тоолох, арчлан хамгаалах ба хадгалах журам
Хичээл№3.Автоматын
ажиллагаа, зохион байгууламжийн мэдлэгийг сайжруулах, задаргаа эвлүүлгээ хийх дадлагыг бататгах
Заах аргын заалт
Урьд өмнө автоматыг судлаж мэдсэн сонсогчидтой сургалтын хөтөлбөрт заагдсан хичээлийн агуулга ба цагт захирагдан автоматын бие ангийг судлахаар төлөвлөгдөнө. Хичээлийг цахилгаанжсан самбаруудаар тоноглогдсон буудлагын зэвсгийн танхимд явуулна. Бууг цэвэрлэх, тослох, арчлан хамгаалах, буудлаганд бэлтгэх дадлагын хичээлүүдийг
буудлагын талбайд /өдөр/, шөнийн буудлагын хичээлийн үед боловсруулна. Автоматын тусгал шалгаж, хэвийн тусгалд оруулах асуудлыг “Буудлагын зэвсгийн буудлага” гэсэн хэсгийн тусгай хичээлээр,
-Автоматыг хадгалах, арчлан хамгаалах асуудлыг “Буудлагын зэвсгийн бие анги” гэсэн хэсгийн төгсгөлд анги, салбарт хийгдэх дадлагын хичээлээр тус тус судлана.
Ийм учраас автоматын бие ангийг /судлах бусад зэвсгийн төрөл ч мөн нэг адил/ явдал энэхүү конспектэд заасанчлан зөвхөн ангид заагдах хичээлээр хязгаарлагддаггүй сонсогчидын бие бэлтгэлийн цагаар, буудлагаар болон бусад хичээлийн цагуудаар үргэлжлэн явагдаж бататгагдана.
Хойно дурдагдах хичээлийн боловсруулах асуудлууд нь хоорондоо нягт уялдаа холбоотой байх ёстой.
Жишээлбэл автоматын анги механизмын зохион байгууламжийг судлах хэсгийг тэдгээрийн буудах болон сумлах үеийн ажиллагааг судлах хэсгээр хийсвэрээр салгаж болохгүй. Учир нь механизмын зохион байгууламжийг, түүний ажиллагааны мөн чанарыг мэдэхгүйгээр ойлгож болохгүй. Тийм ч учраас эд ангиудын нэр, үүрэг, зохион байгууламж, ажиллагааны, тэдгээрийг судлах явцад давтан яригдаж байдаг. Гэхдээ бүх асуудлыг хамтад нь бүхлээр нь зааж болохгүй юм. Хичээлийн
удирдагч 2 дахь хичээл дээр цагийн ихэнх хэсгийг анги, механизмын үүрэг, зохион байгууламжийг судлахад гол анхаарлаа хандуулж, чаддаг байх хэрэгтэй. Жишээлбэл: замгийн үүрэг зохион байгууламжийн тухай ярихдаа замаг баруун тийш эргэх өөрийнхөө байлдааны төвгөрүүдээр гол төмрийн хайрцгийн байлдааны тулгууруудын цаагуур орж гол төмрийн сувгийг хаах зарчмыг тайлбарлан үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ багшийн хувьд боловсруулах асуудлын гол нь замгийн зохион байгууламж болно.
Харин гурав дахь хичээл дээр замгийн ажиллагааг дэлгэрэнгүй судлана. өөрөөр хэлбэл замаг нь замгийн рамтай хэрхэн харилцан ажилладаг, сумыг сумны байранд хүргэх гол төмрийн сувгийг хаах, сумны бялтыг зохих, сумны байрнаас хонгиог авах үүргүүдийг хэрхэн гүйцэтгэдэг тухай тодорхой заана.
Мөн түүнчлэн автоматын хагас задаргаа ба эвлүүлгээг судлах явдлыг зөвхөн эхний хичээл дээр үзээд хягаарлаж болохгүй. бүх сонсогчдыг сургахын тулд тухайн сэдвийн дараа дараагийн хичээлүүд дээр болон бусад сэдвийг судлахад бололцооны хэрээр /5-10 мин/ цаг гарган зэвсгийн задаргаа эвлүүлгээ хийх барилыг бататгах, тэгснээрээ сэдвийг судлаж дуусахад суралцагч
бүхэн автоматын хагас задаргаа эвлүүлгээг хийх дадлагатай, норматив биелүүлдэг болгох хэрэгтэй.
Зэвсгийн бие ангийн хичээлд сургалтыг явуулах үндсэн арга нь тайлбарлан үзүүлэх ба зэвсэг дээр ажиллах дадлагын ажил юм.
Сонсогчид багшийн үйл ажиллагааг сайн харж байх боломжтой байх хэрэгтэй. Тэгэхдээ энэхүү багшийн ажиллагаа нь аль болохоор бага хугацаа зарцуулж богино хугацаанд нийтэд
хүртээмжтэй ойлгомжтой байх
талаар багш эртнээс бодон төлөвлөж, өөрийн үзүүлэх үйл ажиллагаа, сонсогчдын танхимд байрлах байрлалыг урьдчилан харах хэрэгтэй. Тиймээс ангийн ширээг энэ шаардлагыг хангахаар байрлуулдаг. Зэвсгийн эд ангийн деталиудыг зааж үзүүлэхдээ жижиг заагуурыг ашиглана.
Сэдвийн хичээл бүр дээр боловсруулах асуудлуудын үндсэн агуулга ба энэхүү хичээлийг зааж явуулах заах аргын зөвлөмжийг өгч байх хэрэгтэй. Эдгээрийг ашиглан, материал хангалтын боломж ба суралцагчдын бүлгүүдийн онцлогийг харгалзан, багш тухайн хичээлийг
удирдан явуулах төлөвлөгөө зохионо. Хичээлийн боловсруулах асуудлуудын хугацааг баримжаалан хуваана.
Энэхүү сэдвийн хичээлд бэлтгэх үндсэн гарын авлага нь 7,62 мм-ийн Калашниковын сайжруулагдсан автомат /АКМ/-ын буудлагын хэргийн заавар юм. Энэ эмхтгэлд ашигласан материал бол автоматын буудлагын хэргийн заавар юм.
Автоматын сайжруулагдсан асуудлыг дэлгэрэнгүй ярих шаардлагагүй бөгөөд АКМ нь АК автоматтай харьцуулахад жин нь нилээд багасч , 4.3-3.6 кг хүртэл 0.7 кг-аар багассан явдал гэдгийг зааж хэлэх хэрэгтэй.
Михайл Тимофеевич Калашников
Одоо манай армийн зэвсэглэлд М.Т.Калашниковын зохиосон буудлагын зэвсгийн гурван үндсэн төрөл болох автомат АКМ, гар пулемёт РПК, ротын пулемёт / хөлтэй ба суурьтай/
ПК хэрэглэгдэж байна. Түүнээс гадна ПК пулемётыг танк, хуягт машинд ПКТ хэлбэрээр тавин ашиглаж байна.
М.Т.Калашников нь буудлагын зэвсгийн нэрт зохион бүтээгч бөгөөд техникийн ухааны доктор юм.
М.Т.Калашников 1919 онд Алтайн хязгаарын нэгэн тосгонд таричны гэр бүлд төржээ. 1926 онд сургуульд суралцаж төгсөөд Туркстан-Сибирийн төмөр замын улс төрийн хэлтсүүдийн нэгэнд техникийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 1938 оны намар цэрэгт татагдан танкийн ангид алба хааж байв. Тэнд хорооны механик-жолоочийн
сургуульд суралцахдаа техникт ихээхэн дур сонирхолтой болжээ. Энэ явдал нь түүнийг шинийг санаачлагч болгожээ.
Алба хааж байхдаа хорооны засварын газарт танканд зориулан зохион бүтээсэн багаж хэрэгслэл нь хуучин багажаас ихээхэн давуутай болсон байна. Түүний анхны амжилт нь
1941-1945 оны Дэлхийн II-р дайны эхлэлтэй давхцсан байна.
1941 оны 9-р сард Брянскийн дэргэдэх байлдаанд ахлах түрүүч Калашников хүнд шархдан Дундад Азийн алс орших нэгэн цэргийн эмнэлэгт хэвтсэн байна.
Эмчлүүлснийхээ дараа биеийн эрүүл мэндийн байдлаас болж түүнд зургаан сарын амралт олгосон байна. Энэ 6 сарын хугацаанд
Алма-Ата хотод тухайн үед байрлаж байсан Москвагийн нисэхийн сургуулийн засварын газарт түүнийг ажиллахыг
зөвшөөрсөн учир буудлагын зэвсгийг зохион бүтээх ажлаа эхэлсэн байна.
Тус сургуулийн хамтран ажиллагчдын дэмжлэг, туслалцаатайгаар Калашников гар пулемётын нэг төрлийг зохион бүтээж Ф.Э.Джержинскийн нэрэмжит Артиллерийн Академид шалгуулахаар явуулав.
Шинэ зэвсгийг тэнд шалгасан боловч амжилт олоогүй байна. Гэвч Калашниковыг анхаарч үзэн түүнийг цаашид ажиллах бололцоо нөхцлийг бүрдүүлж өгсөн байна. Эрэл, хайгуул, шургуу хөдөлмөрийн таван жилийн дараа нөхдийнхөө туслалцаатайгаар “7,62 мм-ийн Калашниковын автомат АКМ” нэртэйгээр 1949 онд Зөвлөлтийн армийн зэвсэглэлд орсон Калашниковын автомат туршилтын талбайд төрөн гарсан байна. Энэ бол авъяаслаг зохион бүтээгчийн гарамгай амжилт байлаа. Тэр цагаас эхлэн М.Т.Калашников зэвсгийн үйлдвэрт зохион бүтээгчээр ажиллаж эхэлсэн. 1959 онд түүний сайжруулсан автомат АКМ, цаашдаа 1943 оны хэлбэрийн суманд зориулсан гар пулемёт РПК, винтовын суманд зориулсан хөлтэй ба суурьтай нэгдсэн пулемёт ПК, ПКС армийн зэвсэглэлд дараа дараалан орсон байна.
Хичээл №1.
Хичээлийн зорилго:
Автоматын үүрэг, байлдааны чанар, ерөнхий зохион байгууламж , ажиллагааг судлан, хагас задаргаа эвлүүлгээ хийх журам дараалал, арга барилыг үзүүлэх
Боловсруулах асуудал :
·
Автоматын үүрэг, байлдааны чанар, Автоматын ерөнхий ажиллагаа , зохион байгууламжийн тухай ойлголт .
·
Хагас задаргаа ба эвлүүлгээ.
Хугацаа- 2 цаг
Хичээлийн байр: Галын бэлтгэлийн танхимд
Материал хангалт:
·
Сургуулийн автомат хоёр сонсогчдын дунд нэг /боломжтой бол хүн бүрт / ,
·
сургуулийн сум,
·
“Автоматын зохион байгууламж” үзүүлэнгүүд ,
·
“1943
оны хэлбэрийн сумны нэвтлэх үйлчилгээ “
таблицууд ,
·
жижиг заагуур, шохой
·
интернэтээс татаж авсан анги механизмын харилцан ажиллагааны тухай кино
Хичээлийн явц зохион байгуулалт:
Хичээлийг явуулах дэс дараалал ба боловсруулах асуудлын товч агуулга
|
Заах аргын зөвлөмж
|
Оршил 5-10 мин
-Суралцагчдын гадаад үзэмж , ирц, хичээлийн бэлтгэл шалгах
-Манай армийн зэвсгийн төрлүүдийг 1-2 сонсогчдоос асуух
-Хичээлийн зорилго, боловсруулах асуудал танилцуулах
Үндсэн хэсэг 75-80 мин
7,62
мм-ийн сайжруулсан автомат АКМ-ын үүрэг, байлдааны чанар, автоматын ерөнхий зохион байгууламж,ажиллах зарчим 40 мин.
а/АКМ автоматын үүрэг, байлдааны чанар
7,62 мм-ийн Калашниковын автомат нь байлдагч нэг бүрийн зэвсэг бөгөөд дайсны мьд хүчийг гал, мөрлөгч, жадаар устгах үүрэгтэй. 1943 оны хэлбэрийн ердийн /ган зүрхэвчтэй/ гэрэлт, хуяг нэтлэх шатаах хошуутай сумаар буудна. Автомат нь богино ээлжээр
5 сум, урт ээлжээр 10 сум, тасралтгүйгээр, аль эсвэл нэгээр буудна.
|
ЗХ-ний буудлагын эзвсгийн төрлүүдийг сонсогчдоос асууж буудлагын зэвсгийн төрлүүдийг товч хэлж өгөх.
Автоматын байлдааны чанар түүний сумны нэвтлэх
хөнөөх чадварыг сонсогчдод танилцуулна. Цаашид буудлагын хичээлээр байлдааны чанар сумны үйлчилгээг буудлагын хичээлээр буудан үзүүлнэ.
|
Зэвсгийн төрөл байлдаааны чанар
|
АКМ
|
|
Калибр /мм/
Хараалах холын зай /м/
Байлдааны буудлагын хурд /бууд.мин/
Сумны хошууны
анхны хурд /м.сек/
Магазины багтаамж /сум/
Цэнэглэсэн магазинтэй бууны жин /кг/
|
7.62
1000
4/100
715
30
3.6
|
·
Автоматын ашигтай тусгал 400 м, газрын цельд 800м, агаарын цельд 500м, зайнд буудна. Байлдааны буудлагын хурд минутанд нэгээр буудахад 40 сум, ээлжээр буудахад 100 сум, техникийн буудлагын хурд минутанд 600 сум байна.
·
Жадан хутгагүй хөнгөн хайлшаар хийсэн, цэнэглэгдсэн магазинтай хүнд АКМ-3.6кг, АКМС-3.8 кг, Калашниковын автомат нь АК, АКМ, АКМС, АКМН гэсэн төрлүүдтэй байна.
1943 оны хэлбэрийн сумны нэвтлэх ажиллагаа
Хамгаалах хэрэгслэл хаалт, саад
|
Хошууны
чадал, хэлбэр
|
Буудах холын зай /м/
|
Нэвтлэх
чадвар
|
7
мм зузаан хуяг /уулзах өнцөг 90О/
|
Хуяг нэвтлэх
шатаах
Ган зүрхэвчтэй
|
300
200
|
50%
90%
|
Каска /ган дуулга/
|
Хуяг нэвтлэх
шатаах
Ган зүрхэвчтэй
|
900
1100
дээш
|
80-90%
80-90%
|
Хамгаалах хуяг цамц
|
хуяг нэвтлэх шатаах
|
600
|
80-90%
|
Нягт чигжрүүлсэн цаасан хамгаалалт
|
Бүх төрөл
|
1000
|
80-90%
|
Шороон хөрсөөр хийсэн хаалт
|
Бүх төрөл
|
500
|
70-80%
|
20х30 см-ийн хуурай нарсан
|
Ган зүрхэвчтэй хуяг нэвтлэх
|
500
|
70-80см
|
Автоматын ерөнхий зохион байгууламж, эд анги механизм, ажиллагаа, задаргаа, эвлүүлгээ,
Автомат доорхи үндсэн анги механизмуудаас бүрдэнэ.
-гол төмрийн
хайрцаг,
-хараа хэрэгслэл, мөрлөгч, бүхий гол төмөр
-хайрцаг
ангийн таглаа
-замгийн
рам
-замаг
-буцаах механизм
-гол төмрийн
нуруувч бүхий гарын яндан
-цохих буулгах
механизм
-онгоц мод
-
магазин
-хадан хутга
Автоматын иж бүрдэлд
арчих хэрэгслэл, оосор, магазины гэр орно.
Автоматын автомат
ажиллагаа нь гол төмрийн сувгаас гарч байгаа дарийн хийн энергийг газын каморт өгч улмаар газын бүлүүрт үйлчилснээр хөдөлгөөнт ангийг гэдрэг ухраах зарчим дээр үндэслэгдэнэ.
Буудлагын үед сумны хошууны
араас үйлчлэх дарийн хий газын каморт орж бүлүүр дээр дарснаар замаг, замгийн рам гэдрэг ухран гол төмрийн сувгийг нээн, хонгиог авч, чавх сойн буцаах механизмын пүршийг
шахан хойт байдалд очно.
Магазины ээлжийн
сум пүршний үйлчлэлээр дээш өргөгдөнө. Замаг бүхий замгийн рам буцаах механзмын үйлчлэлээр урагшлахдаа сумыг сумын байранд оруулж замаг баруун тийш эргэж байлдааны төвгөрүүдээрээ хайрцаг ангийн байлдааны тулгууруудыг цаагуур орж гол төмрийн сувгийг нягт хаана.
Хэрэв дамжуулагч хамгаалагчийн автомат гал дээр тавьсан бол гохыг чөлөөлтөл буудлага ээлжээр үргэлжлэх бөгөөд нэгийн гал дээр тавьсан бол гох дарахад бэлэн болно. Дахин буудахын тулд гохыг чөлөөлж дахин дарах хэрэгтэй.
2.Автоматын хагас задаргаа ба эвлүүлгээ-30 мин.
Автомат хагас ба бүрэн хоёр задаргаа байна. Хагас задаргааг автоматын арчиж цэвэрлэх тоолох, үзлэг хийх буудлаганд бэлтгэх зорилгоор хийнэ.
Автоматын хагас задаргааны дараалал :1.Магазин салгаж сумны байранд сум шалгах
2.Арчих хэрэгслийг авах
3.Сумбийг
салгах
4.Хайрцаг
ангийн таглааг авах
5.Буцаах механизмыг салгах
6.Замаг, замгийн
рамыг салгах
7.Рамнаас
замгийг салгах
8.Нуруувч модтой газын янданг салгах
б/Автоматын хагас задаргааны эсрэг дараалалтай байна.
1.Нуруувч модтой газын янданг автомат
холбох
2.Замгийг
замгийн раманд холбох
3.Замаг, замгийн
рамыг хайрцаг ангид тавих
4.Буцах механизмыг холбох
5.Хайрцаг
ангийн таглааг холбох
6.Чавхыг байлдааны салаа…. Буулгаж гал хамгаалагчид тавих.
7.Сүмбийг
холбох
8.Арчих хэрэгслэлийг мөрлөгчийн үүрт тавих
9.Магазин
холбох
|
Автоматын ерөнхий
зохион байгууламжийг ярихдаа эд ангийг нэрлээд зогсохгүй хоорондын уялдаа холбоо,
харилцан ажиллагаа журмыг ерөнхийд нь тайлбарлан ярьна.
Автоматын иж бүрдлийг нэг бүрчлэн хэлж өгнө.
Багш автоматын ерөнхий ажиллах зарчмыг тайлбарлан ярихдаа задалсан ба эвлүүлсэн автомат дээр ярьж хийж үзүүлнэ.
Мөн автоматын сургуулийн хэрэгслэл, макет, цахилгаан самбар, үзүүлэн
ашиглана.
Багш автоматын задаргаа, эвлүүлгээний зорилго, задаргаа эвлүүлгээ хийхэд тавигдах үндсэн шаардлагуудыг таниулж эхлээд аажимхан задлах аргыг нарийн үзүүлж хийнэ.
Дараа нь сонсогчдоор нэг бүрчлэн
хийлгэнэ.
Эцэст нь хурдан нормативаар хийх ажиллагааг хийж үзүүлэн, хийх аргачлалыг тайлбарлан нормативын хугацааг хэлж өгнө.
Зэвсгийн задаргааг болгоомжтой , задаргаа эвлүүлгээ хийхэд тавигдах үндсэн шаардлагуудыг ширхэгчлэн биелүүлж хийгэснээр автоматын … элэгдэлтээс урьдчилан сэргийлнэ гэдгийг сайн
ойлгуулна.
|
Нормативын дугаар
|
Нормативын нэр
|
Нормативыг биелүүлэх нөхцөл
|
Үнэлэх
|
ЦДС-ийн сонсогчид болон офицер болохоор бэлтгэгдсэж байгаа суралцагчдад автоматын бүрэн задаргаа эвлүүлгээ энэ хичээлийн цагт багтаан заана.
|
||
Онц
|
Сайн
|
Дунд
|
||||
12
13
15
|
Хагас задаргаа
Хагас задргааны дараах эвлүүлгээ
Магазин цэнэглэх
|
Зэвсэг ширээн дээр арчих хэрэгслэл гаргасан, суралцагч ширээны дэргэд номхон зогсоно.
Мөн адил
Сургуулийн 30 сумыг тарааж тавьсан
байна.
|
12
22
30
|
14
25
35
|
17
30
40
|
Төгсгөл хэсэг 5 – минут
Хичээлийн явц дүгнэж, бататгал өгнө.
Хичээлд идэвхтэй оролцсон сонсогчдын дүнг зарлаж автоматыг эзэмших арга барилыг сонсогч нэг бүрт сануулан дараагийн
хичээлийн сэдвийг зарлан бие даалтын даалгавар өгнө.
Хичээл 2.
·
Автоматын анги механизмуудын үүрэг, зохион байгууламжийг судлуулж, түүний дагалдах иж бүрдлийг мэдүүлнэ.
·
Анги механизмын зохион байгууламжийн заах арга зүйг танилцуулж, хэрэглэгдэх сургуулийн хэрэгслийг ашиглах журмыг мэдүүлэх .
Боловсруулах асуудал:
·
Атоматын анги механизмын үүрэг зохион байгууламж
·
Автоматын сумны ба дагалдах иж бүрдлийн үүрэг зориулалт, зохион байгуулалт.
Хугацаа: -2 цаг
Хичээлийн байр: Галын бэлтгэлийн бие ангийн кабинет
Материал хангалт:
·
сургуулийн автомат-хоёр сонсогчид 1ш,
·
сургуулийн сум автоматын зохион байгуууламжийн үзүүлэнгүүд ,
·
цахилгаан самбар автоматын суурь,
·
цохих буулгах механизм макет,
·
сумны макет.
Хичээлийн явц, зохион байгуулалт:
Хичээлийг явуулах дэс дараалал ба боловсруулах асуудлын товч агуулга
|
Заах аргын зөвлөмж
|
Оршил /5-10 мин/
·
Суралцагчдын ирц, хичээлийн бэлтгэл шалгах
·
-Урьд үзсэн хичээлээс сонсогчдоос асуух 1-2 сонсогчоор автоматын задлах эвлүүлэх норматив хийлгэж үнэлэлт өгч дүнг зарлах, үзэж өнгөрсөн хичээлийн бататгал товч өгөх.
·
Шинэ хичээлийн зорилго, боловсруулах асуудал танилцуулах
Үндсэн хэсэг 75-80 мин
1.Автоматын эд ангиудын үүрэг зохион байгууламж
65-70 мин
Гол төмөр нь сумны хошууны нисэлтийг цельд чиглүүлж өгөх үүрэгтэй. Гол төмөр дотор 4 бянттай суваг байх бөгөөд сумны хошуунд эргэлт олгоно.
Сувгийг, сумны байр, хошууны байр, бянттай хэсэг гэж хуваана.
Бянтны хооронд талууд байх ба эсрэг талын хоорондох зайг калибр гэж нэрлэх бөгөөд
7,62 мм-тэй тэнцүү байна.
Зэврэлтээс ахмгаалах зорилгоор хромлоно. Гол төмрийн гадна талд бугуйвч ба түүний резьба, овооны суурь, газ гарах нүх, газны камор, холбох бугуйвч , харааны хэв байна. Гол төмрийн хайрцаг нь автоматын бүх анги, механизмуудыг холбох, гол төмрийн сувгийг замгаар нягт хаах үүрэгтэй хайрцаг ангид цохих буулгах механизм байрлах ба хөдлгөөнтэй ангийг хөдөлгөөнийг чиглүүлж өгнө.
Дээврээсээ таглаагаар хаагдана.
Хайрцагны дотор талд байлдааны тулгуурууд махилгууд хонгои үсэргэгч, магазины тээглүүрийн төвгөр , хойд дээд талд буцаах механзмын шилбэний уртаашаа ховил, таглааны хөндлөн ховил , сүүл, хажуу хананд цохих буулгах механизмын голууд орох дөрвөн нүх, доод талд магазин ба буулгах гох суух цонхнууд тус тус байна. Хайрцаг мөрлөгч, гар бариул, магазины тээглүүр бүхий суулгах хүрээ бэхлэнэ.
Хараа хэрэгсэл нь төрөл бүрийн зайнд орших цельд автоматыг чиглүүлж өгөх үүрэгтэй.
Хараа ба овооноос бүрдэнэ. Хараа нь хэв, хавтгай пүрш самбар хомоос бүрдэнэ. Овоо нь гулгагч, суурь, овоо зэргээс бүрдэнэ.
Замаг нь сумыг сумны байранд оруулах, гол төмрийн сувгийг хаах, буудлага үйлдэх, буудлагын дараа хонгиог авах үүргүүдийг гүйцэтгэх бөгөөд их бие, цохигч, пүрш бүхий хонгио хаягч тэдгээрийн голуудаас бүрдэнэ.
Их бие дээр цохигчийн суваг байлдааны, хөтлөх, хүргэх төвгөрүүд, аяганы хонхор, хонгио хаягчийн үүр, голууд орох нүхүүд байна.
Газын бүлүүртэй замгийн рам нь замаг цохих буулгах механизмыг ажиллагаанд оруулна. Газын бүлүүр, замгийн рамны эх биеэс бүрдэнэ. Замгийн раманд буцаах механзм ба замаг орох сувгууд , хамгаалах төвгөр, авто буулгагчийн хөшүүрэг, хэлбэрт ховил, хонгио үсэргэгч төвгөр, дахин сумлах бариул, хажуугийн ховилууд орно.
Буцаах механзм
нь замагтай рамыг урд талд буцаах үүрэгтэй. Буцаах пүрш чиглүүлэх ба хөдөлгөөнт шилбүүд , бугуйвчаас бүрдэнэ.
Гол төмрийн нуруувч бүхий газын яндан нь буудагчийн гарыг түлэгдлээс ахмагаалах, газын бүлүүрийг чиглүүлэх үүрэгтэй. Газын яндан хойт, урд, бугуйвчууд, нуруувч мод, металл хагас дугуй цагригаас бүрдэнэ.
Гол төмрийн хайрцгийн таглаа нь хайрцаг ангид байрласан эд ангийг бохирдлоос хамгаална.
Мөрлөгч ба гар бариул нь автоматтай ажиллахад тохиромжтой ажиллагааг хангана. Оосорын сэнж арчих хэрэгслийн үүр, пүрштэй таглаа байна.
Цохих буулгах механизм нь чавхыг байлдааны ба авто буулгагчийн салаанд сойх, буулгах, цохигчийг цохих, нэгээр ба ээлжээр буудуулах, гал хамгаалах, буудлага зогсоох, гол төмрийн сувгийг дутуу хаагдсан үед буудлага болохоос хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.
Дараах эд ангиас бүрдэнэ. Чавх , гох, авто буулгагч ба түүний пүрш, байлдааны пүрш, нэгийн галын шептал ба түүний пүрш, дамжуулагч хамгаалагч голууд зэргээс бүрдэнэ.
Онгоц мод нь автомат ажиллахад тохиромжтой байдлыг хангах, гарыг түлэгдлээс хамгаална.
Магазин нь 30 сумыг агуулж, автоматад сумыг дамжуулж өгөх ажиллагааг хангана. Их бие, таглаа, хавтгай хадуу, пүрш өгөгчөөс бүрдэнэ.
Жадан хутга нь гардан байлдаанд дайсныг устгах үүрэгтэй. Бусад үед хутга, хөрөө, хайч болгон ашиглана. Жадан хутга, итүүний гэрээс бүрдэнэ.
2.Автомат сум дагалдах иж бүрдлийн үүрэг зохион байгуулалт
10-15 мин
Автоматын дагалдах хэрэгслэл нь автоматыг задлах эвлүүлэх, цэвэрлэх, тослоход зориулагдана. Дагалдах хэрэгсэлд сүмбэ, арчигч, тослогч, халив, суга цохигч, сүлбээр, арчих хэрэгслийн сав ба таглаа, тосны сав байна.
Автоматын иж бүрдэлд 4 ш магазин, жадан хутга гэрний ахмт, арчих хэгэслэл, магазин /под сумка/ цүнх, сүмбэ, бууны оосор орно.
Автоматын сум нь ил задгай болон хөнгөн хуяглалт далдлалтанд байгаа дайсныг устгах үүрэгтэй. Автоматад 7,62 мм-ийн 1943 оны хэлбэрийн /завсарын ган зүрхэвчтэй, ердийн/ гэрэлт, хуяг нэтлэгч, шатаагч хошуутай сумнуудыг хэрэглэнэ. Сум нь хонгио, сумны хошуу, дарийн цэнэг, бялт зэргээс бүрдэнэ. Сумны хошууны гүйцэтгэж байгаа үүргээс хамаарч өөр өөр бүтэцтэй байна. Ердийн хошуу нь биметалл /зэс–гуулийн хайлш/ бүрхүүл хар тугалган цамц, ган зүрхэвчээс бүрдэнэ
Гэрэлт сумыг ногоон, хуяг нэвтлэгч шатаагч сумны хошууг улаан бүслүүртэй хараар тус тус будна. Гэрэлт сум нь 800 м-т гэрэлт зам гарган нисэх бөгөөд хошуу нь бүрхүүл , зүрхэвч, ёроолд нь гэрэл гаргагч бүрдэл бүхий аягыг хийсэн байна. Хуяг нэвтлэгч шатаагч сум нь 300 м хүртэлх хол зайд хөнгөн хуягны цаана байрласан дайсны амьд хүчийг устгах бөгөөд хошуу нь бүрхүүл, хар тугалган цамц ган зүрхэвч, шатаагч бүрдлээс бүрдэнэ.
1943
оны сумны модон хайрцагт савлана.
Модон хайрцагт бин битүүлсэн 2 металл хайрцагт 700ш-ээр хийх бөгөөд энэ хайрцаг дотор сумыг 20 ш-ээр нь картонон хайрцагт хийсэн байна. Модон хайрцагт 1400 ш сум байна.
Төгсгөлийн хэсэг 5-мин
-Сонсогчдын асуултанд хариулах
-Хичээл оролцосон сонсогчдын идэвх оролцоо, хичээлийн явц дүгнэх .
-Үзсэн материалыг бататган өгч товч дүгнэлт өгөх
-
Дараагийн хичээлийн сэдвийг зарлаж даалгавар өгөх .
Дараагийн хичээл дээр “Автоматын анги механизмын харилцан ажиллагаа арчлан хамгаалалт” гэсэн мөн сэдвийн 3-р хичээл орно.
Даалгаварт 1.Автоматын задаргаа эвлүүлгээг хийж дадлагажих
2.Автоматын эд ангиудын үүрэг зохион байгуулалт нарийвчлан судлаж эд анги деталиудыг зургийн дэвтэртээ зурж авах.
|
Автоматын байлдааны хүчин чадлыг ухамсартайгаар сайн мэдэж түүний боломжийг байлдаанд дүүрэн ашиглахад онцгой анхаарал хандуулахыг багш сонсогч нарт зөвлөнө.
Гол төмрийн
гадна орших эд ангиудын үүрэг зохион байгуулалтыг нэг бүрчлэн детальчлан тайлбарлана.
Гол төмрийн
сувгийг самбарт зурж тайлбарлан ойлгуулна.
Харааны хуваарийг сонсогчдод нэг бүрчлэн
тайлбарлана.
Овооны баталгааны зураасыг заан өгч автоматыг тусгалд оруулахад овоо болон мөлхөгчийг хэрхэн хөдөлгөхийг тайлбарлана.
Замгийн үүрэг, ажиллагааг сургуулийн сумыг ашиглан буун дээр хийж үзүүлнэ.
АКМС-ийн төмөр сөрлөгчийн зохион байгууоамжийг тайлбарлан хэлж өгнө.
Цохих буулгах
механизмын деталл нэг бүрийн үүрэг, зохион байгуулалтыг тайлбарлана.
Автоматын арчих хэрэгслийн үүрэг, зохион байгуулалтыг нэг бүрчлэн мэдүүлж арчиж цэвэрлэх, тоолоход тэдгээрийг хэрхэн угсарч хэрэглэдгийг багш сонсогчдод хийж үзүүлнэ.
Сумны бүтэц зохион байгуулалт, үүрэг, зориулалт, байлдаанд хэрэглэх журмыг сонсогчдод тайлбарлан мэдүүлэхээс гадна сургуулийн, хоосон байлдааны сумны ялгах онцлог, бүтэц зохион байгуулалт, ажиллах журмыг сайн ойлгуулна.
Төгсгөлийн хэсэгт суралцагчдаар автоматын эд анги дээр ажиллуулна.
Хичээлийн эцэст боловсруулсан асуудлаа багшаар товч дүгнэж бататгал өгнө.
|
Хичээл 3.
Хичээлийн зорилго :
- Автоматын эд ангиудын үүрэг, зохион байгууламжийг гүнзгийрүүлэн судлуулж, мэдлэгийг бататгах
- Анги механизмын харилцан ажиллагааг судлуулах.
- Автоматыг зөв арчлан хамгаалж, хадгалах, арчлах талаар онолын мэдлэг олгох
- Зэвсгийн ажиллагаа, арчлан хамгаалах, ашиглалтыг заах арга зүйд сургац хэрэглэгдэх сургуулийн хэрэгслэл , эд материалыг ашиглах журмыг мэдүүлэх
Боловсруулах асуудал:
·
Автоматын анги механизмын харилцан ажиллагаа
·
Буудлагын үед тохиолодож болох гацаа гэмтэл, түүнийг арилгах арга зам
·
Автоматыг арчиж цэвэрлэх тослох
Хугацаа: -2 цаг
Хичээлийн байр: Галын бэлтгэлийн танхимд.
Материалын хангалт:
·
Сонсогч бүрт сургуулийн АКМ
·
Сургуулийн сум
·
Цохих буулгах механизмын макет
·
Автоматын суурь
·
Арчих тослох материалууд
·
Үзүүлэн плакат
Хичээлийн явц, зохион байгуулалт
Хичээлийг явуулах дэс дараалал ба боловсруулах асуудлын товч агуулга
|
Заах аргын зөвлөмж
|
Сонсогчдын ирцийг бүртгэж
, хичээлийн бэлтгэл шалгах
Үзсэн материал давтах
автоматын хүчин чадал үүрэг зориулалт
эд ангиудын үүрэг, зохион байгууламж
задаргаа эвлүүлгээ хийх
шинэ хичээлийн зорилго боловсруулах асуудлыг танилцуулах
Үндсэн хэсэг 70-75 мин
Автоматын анги механизмын харилцан ажиллагаа
а/Автоматыг сумлахын өмнөх үеийн үеийн эд ангийн байдал.
-Замаг замгийн рам урд байдалд, замаг баруун тийш эргэн байлдааны төвгөрүүдээр хайрцаг
ангийн огтлолцоонд орж гол төмрийг сувгийг хааж түгжсэн байна.
Буцаах пүрш хамгийн бага шахалттай байна. Авто буулгагч нь доош эргэсэн, чавх буугдсан, цохигч урагш цухуйсан , байлдааны пүрш бага шахалттай дамжуулагч, хамгаалагч хамгийн дээд байдалд, түүний сектор нэгийн гадын шептал ба буулгах гохын баруун төвгөрүүдээр дарсан байна.
-Буу сумлагдаагүй бүх эд ангиудын хөдөлгөөн дамжуулагч хамгаалагчаар түгжигдсэн байна.
б/Автоматыг сумлах үеийн анги механизмын харилцан ажиллагаа
Автоматыг сумлахын тулд сургуулийн сумаар цэнэглэсэн магазиныг буунд холбож дамжуулагч хамгаалагчийг хамгаалагч дээр тавина.
Замаг рамыг гэдрэг татахад замаг зүүн тийш эргэн түүний байлдааны төвгөрүүд , хайрцаг ангийн огтлолцолоос гарч, гол төмрийн сувгийг нээхийн хамт замаг, рамтай хамт хөдөлгөөнөө гэдрэг үргэлжлүүлнэ.
Буцаах пүрш шахагдан яавх замаг раманд түлхэгдэн эргэж автобуулгагчийн салаанд сойгдоно. Магазинаас эхний сум дээш өргөгдөн замгийн рам дээр очно. Замгийн рамыг тавихад замаг рамын хамт буцаах механизмын пүршний ажиллагаагаар урагшлан сумыг сумны байранд хүргэнэ.
Сумны малгайнаас хонгио хаягчийн хумс зууж авах бөгөөд замаг баруун тийш эргэн хайрцаг
ангийн огтолцлын цаагуур түүний байлдааны төвгөрүүд орж гол төмрийн сувгийг түгжинэ. Замгийн рам урагшлахдаа өөрийнхөө баруун талын төвгөрөөр автобуулагчийн хөшүүрэгт үйлчилснээр авто буулгагчийн салаанаас мултарч буулгах гохны байлдааны салаан дээр сойгдоно.
в/Буудах үеийн анги механизмын
харилцан ажиллагаа
Буудахын тулд дамжуулагч хамгаалагчийг “АВ” ба “ОД” байдлын нэгэнд танина.
Тэгэхэд дамжуулагч хамгаалагчийн сектор нэгийн галын болон буулгах
гохын тэгш өнцөгт төвгөрөө чөлөөлөгдөнө. Буулгах
гохны сүүлэн дээр дархад чавх байлдааны пүршний үйлчлэлээр гол дээрээ эргэн цохигчийн араас эрчимтэйгээр цохино.
Шөвөг сумны бялтыг цохиж буудлага болно. Үүссэн дарийн хийн үйлчлэлээр сумны хошуу цельд шидэгдэх бөгөөд дарийн хийн хагас газын каморт орж бүлүүр дээр дарснаар замгийн рам гэдрэг болж замаг бол төмрийн
сувгийг нээн буудсан хонгиог авна. Хонгиог хайрцаг ангийн үсэргэгч төвгөр гадагш үсэргэнэ. Цаашид сумлах үеийн ажиллагаа давтагдана. Хэрэв дамжуулагч “ОД” дээр тавигдсан бол чавх нэгийн галын шептал дээр сойгдон нэг удаагийн буудлага болно. Хэрэв “АВ” дээр тавигдсан бол чавх хойт байдалд баригдахгүй гох чөлөөлөлтөл буудлага тасралтгүй ээлжээр үргэлжлэнэ. Буудлага зогсоосны дараа сумыг авна. Сумыг авахдаа магазиныг салган, гал хамгаалагчийг хамгаалагчаас чөлөөлж замгийн
рамыг болгоомжтой гэдрэг татан сумны байранд
байсан сумыг унагаалгүй авна.
Дараа нь сумгүй магазиныг холбоод,
гал хамгаалагчийг хамгаалагчид тавина.
2.Буудлагын үед автоматад тохиолдож болох гацаа гэмтэл, түүнийг
арилгах арга зам.
Автомат нь зөв ашиглагдаж, хадгалан хамгаалагдвал гацаа гэмтэлгүй найдвартай зэвсэг юм. Анги механизм бохирдох, элэгдэж гэмтэх, гэмтэлтэй сум хэрэглэснээс болон автоматтай буруу харьцсанаас буудлагын үед гацаа гэмтэл үүсч болно.
|
1-5
сонсогчийг дуудан асууж задаргаа , эвлүүлгээ хийлгэн төгсгөлд нь дүн тавьж мэдэгдэх
Хичээлийн удирдагч задалсан ба задлаагүй хоёр автомат дээр тайлбарлан ярьж хийж үзүүлнэ.
Зарим асуудлыг багш өөрөө асуулт болгон тавьж суралцагчдаар хариулуулан эцэст нь өөрөө дүгнэж хичээлийг явуулах илүү үр дүнтэй байна.
Багшаас сумлах үеийн ажиллагааг аажим хийж үзүүлнэ.
Гэхдээ гол төмрийн суваг нээгдэж хаагдах болон замаг ба рам цохих буулгах механизмын ажиллагаанд суралцагчдыг онцгой анхаарал хандуулна.
Автоматын цохиж буулгах
механизмын макет болон автоматын суурь, сургуулийн зэвсэг , сум,ашиглан буудах үеийн ажиллагааг тайлбарлан үзүүлнэ.
Гэхдээ нэгээр ба ээлжээр буудах үеийн ажиллагааны онцлог, буудлагын аюулгүйн байдлыг хангах талаар хичээлийн удирдагч онцгой анхааруулна.
Хичээлийн удирдагч автоматад тохиолдох гацаа гэмтлээс урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлан ойлгуулж хэрэв гацаа гэмтэл үүсвэл хэрхэн ажиллах
талаар ярина.
|
Гацаа ба түүний шинж
|
Гацаа гэмтэл үүсэх шалтгаан
|
Арилгах арга зам
|
|
Сум үл өгөгдөх
Сум тулах
|
1.Магазин
бохирдсон буюу гэмтэлтэй
2.Магазин
тээглүүр гэмтсэн
Магазины хажуу хана хонхойсон
|
Дахин сумлаж буудна.
Магазин солих тээглүүр гэмтэлтэй болбол засварт өгнө.
Гацсан сумыг авч буудлага үргэлжлүүлэх. Цохигч ба цохих буулгах механизм гэмтсэн бол арт засварт
өгнө.
|
Багшаас гацаа болгоныг хийж үзүүлэн тайлбарлах ба зохиомол гацаа үүсгэж суралцагчдаар шалтгааныг олуулах зэрэг хичээлийг идэвхжүүлнэ.
|
Бааралт
|
1.Сум гэмтэлтэй
2.Цохигч ба цохих буулгах
механизм гэмтэлтэй бохирдсон тоо царцсан
|
Дахин сумлаж буудлага үргэлжлүүлэх. Цохигч ба цохих буулгах механизм гэмтсэн бол артиллерийн засварт өгнө.
|
|
Хонгио үл үсэргэх
|
1.Үсэргэгч төвгөр гэмтэлтэй
2.Сумны байр, хөдлөх ангиудын зам, газын гүйх замууд бохирдсон
|
Хонгиог авч буудлага үргэлжлүүлэх. Гацаа давтагдвал цэвэрлэж, тоолох хаягч гэмтэлтэй бол арт. засварт өгөх
|
|
Ээлжээр буюу нэгээр буудах
|
1.Бохирдсон
2.Байлдааны салаа ба шепталууд гэмтэлтэй элэгдсэн
3.Цохих буулгах
механизм гэмтэлтэй буюу эд анги нь дутуу байх
|
Магазин салгаж үзээд буудлага үргэжлүүлэх. Гацаа давтагдвал цэвэрлэх, дутуу эд ангийг сэлбэх арт. Засварт
өгөх.
|
3.Автоматыг арчиж цэвэрлэх, тослох хадгалах тухай
Автоматыг тухай бүр цэвэрлэж тослон зөв хадгалж, ашигласнаар эвдрэл гэмтэлгүй байлдаанд байнга бэлэн байлгана.
Автоматыг цэвэрлэх үед:
Байлдааны болон хоосон сумаар буудсаны дараа тэр дор нь буудлагын талбайд цэвэрлэж, анги салбартаа эргэж ирээд 3-4 хоног цэвэрлэгээ хийнэ.
-манаа, хичээл сургууль, хээрийн сургуульд авч гараад буусны дараа,
-байлдааны үед болон удаан хугацааны хээрийн сургуулийн үед байлдааны завсарлагаа ба амралтын үеэр өдөр бүр
-элэгдээгүй бол 7 хоногт нэгээс доошгүй
Автоматын цэвэрлэгээг тасгийн захирагчийн удирдлагаар цэвэрлэж, тоолно.
Автоматад цэвэрлэгээ тосолгоо
хийх дараалал
-цэвэрлэгээ, тослох материал бэлтгэж, сонгон авах
Арчих дагалдах хэрэгслэлд үзлэг хийж ашиглахад бэлтгэх
-автомат
задаргаа хийх
-автоматын эд ангиудыг зааврын дагуу дэс дараалалтай цэвэрлэх
-автоматыг цэвэрлэгээ дууссаны дараа тоолох
Автоматыг цэвэрлэх тослоход дараах цэвэрлэгээ тосолгооны материалууд орох
-РЧС уусмал
-бага бууны шингэн ба өтгөн тос
-КВ-22 цаас
-майлангийн ургамалын олс/задгай/
-алчуур даавуу
-савх моднууд
-арчих хэрэгслэл
Арчих тослох материалыг сонгон авч бэлтгэсний дараа арчих хэрэгслэлд нэг бүрчлэн үзлэг хийж угсарч бэлтгэнэ. үүний дараа автоматыг тасгийн захирагчийн тушаасны дагуу задалж цэвэрлэгээ хийнэ. Доорх дарааллаар хийнэ.
-гол төмрийн
сувгийг цэвэрлэх
-модон эд ангиудыг цэвэрлэх
Арчих хэрэгсэл магазин цэвэрлэх
Автоматад цэвэрлэгээ хийж дуусган тасгийн захирагчид илтгэн шалгуулж , түүний зөвшөөрлөөр тослоно.
-гол төмрийн
сувгийг тослох
-бүх металл эд ангиуд,
механизмыг тослох
-арчих хэрэгсэл, магазин тослох
Тосолгоо хийсний
дараа тасгийн захирагчид илтгэн шалгуулж автоматыг тавиурт тавьж хадгална.
Автоматыг салбарын захирагчийн заавраар идэвхжил сулруулж, ариутгал цэвэрлэгээ хийнэ.
Автоматыг хадгалж хамгаалах
Автоматыг сумлаагүй, магазин жадан хутгыг салгасан, чавх буулгасан, дамжуулагч хамгаалагчийг гал хамгаалагчид тавьсан, харааны холыг II хуваарьт тавьсан босоо байдлаар тавиурт тавьж хадгална.
Хуаран лагерьт байрлахдаа автоматыг тавиурт хийж хадгална. Атоматын магазинууд , түүний цүнх, жадан хутга, тосны савыг харалдаа үүрүүдэд тавьж хадгална. Арчих хэрэгслэлийг тавиурт тавих буюу бууны мөрлөгчийн үүрэнд хадгалж болно.
Байлдааны нөхцөлд
автоматыг гартаа барьж явна. Сургууль маршаар явахад оосорт, цээжинд, нуруунд байдлын аль нэгээр авч явна.
Автоматын танк болон бусад хуягласан машин техникт сууж явахдаа хоёр өвдөгний хооронд хавчин гараараа нуруувч
ба онгоц модноос барьж элдэв цохилт доргилт , хуяганд цохихоос хамгаалж явна.
Гол төмрийн
суваг бүлхийх ба задрахаас хамгаалж, түүнийг бөглөхийг хориглоно
Сумыг буудлагийн талбайд хуурай байранд нарны элчнээс далд хадгална. Сумыг ус, чийг бохирдолтоос ямагт хамгаална. Буудлагын өмнө суманд үзлэг хийж гэмтэлтэй сумаар буудахыг хориглоно. Сум галт хэрэглэлийг задгай авч явах, хаяж үрэгдүүлэхийг хориглоно.
Төгсгөлийн хэсэг 5-10 минут
-Сонсогчдын асуултанд хариулах
-Үзсэн сэдвийг
товч дүгнэн хичээлийг бататгаж өгөх
-Даалгавар өгч дараагийн хичээлийн сэдэв зарлан мэдэгдэх
|
Цэвэрлэгээ тосолгоо нь тухайн хичээл заахдаа багш задалсан ба эвлүүлсэн хоёр автомат ашиглахаас гадна суралцагчид бүр /бололцоо байвал/
автоматтай буюу хоёр хүний дунд нэг автомат байлгавал хичээл илүү үр дүнтэй болно.
Хичээлийн удирдагч цэвэрлэгээ, тосолгооны материалыг цаг улиралын нөхцөлд тохируулан зөв сонгон авч цэвэрлэж бэлтгэх тухай тодорхой тайлбарлана. Арчих хэрэгсэлд хэрхэн үзлэг хийж яаж угсарч бэлтгэх тухай хийж үзүүлнэ.
РЧС уусмалыг хэрхэн бэлтгэх ашиглах тухай тайлбарлана. Задгай болон савх модыг ашиглах журмыг хийж үзүүлэх
Автоматын эд анги механизм бүрийг цэвэрлэх журмыг багш эхлээд хийж үзүүлэн
дараа нь суралцагчдаар хийлгэж, зөв хийж байгаа эсэхийг
хянана.
Тасгийн захирагчийн автоматын цэвэрлэгээ хэрхэн шалгах тухай тайлбарлана.
Анги механизм бүрийн тосолгоог хэрхэн хийдгийг багш хийж үзүүлж суралцагчдаар дагалдан хийлгэнэ.
Автоматыг хадгалах журмыг ярьж эд анги дээр хийж үзүүлнэ.
Гол төмрийн
сувгийг бөглөж хадгалах ямар хор нөлөөтэй учруулж болох тухай тайлбарлаж өгнө.
|
Сэдэв: Давшилт хориглолтын гар гранатууд
Ф-1, РГД-5, РГ-42, танк эсэргүүцэх гар гранат РКГ-3Е
Хичээлийн
зорилго: 1.Сонсогчдийг гар гранатуудын бие
ангийг судлуулж, эзэмшиж чаддаг болгох
Боловсруулах
асуудал: -Гар гранатуудын тухай ерөнхий ойлголт,
ТТӨ
-Задран
дэлбэрэх давшилт хориглолтын гар гранатуудын үүрэг абйлдааны чанар
-Гранатын
анги механизмийн харилцан ажилагаа
-Танк
эсэргүүцэх гар гранат РКГ-3 гранатын үүрэг, байлдааны чанар
-Танк эсэргүүцэх гар гранат РКГ-3 гранатын эд анги механизм, зохион
байгуулалт, анги механизмийн харилцан ажиллагаа
Заах
арга: Сургуулийн
гранат, үзүүлэн, макет дээр тайлбарлан ярьж хийж үзүүлнэ.
Хугацаа: 2 цаг (90 минут)
Хичээлийн
байр: Галын бэлтгэлийн танхимд
Ашиглах
материал: -Хичээлийн
конспект, гранатуудын буудлагын хэргийн заавар, үзүүлэн, макетууд
Материал
хангалт: -Сургуулийн
гранатууд
-Гранатуудын
цуглуулга
Хичээлийн явц зохион байгуулалт:
Хичээлийг
явуулах дэс дараалал ба
Боловсруулах
асуудлын товч агуулга
|
Заах
аргын зөвлөмж
|
Оршил 5-10 минут
·
Илтгэл авч, сонсогч,
байлдагчдын хувцасны гадаад үзэмж, ирц, хичээлийн бэлтгэлийг шалгах
·
Урьд үзсэн хичээлээс
1-2 сонсогч (байлдагч)аас асуух
·
Хичээлийн зорилго,
боловсруулах асуудал танилцуулах
Үндсэн хэсэг 180
минут
1.Гранатуудын тухай ойлголт, ТТӨ – 15
минут
2.Гар гранатуудын тухай
ерөнхий ойлголт, ТТӨ
3.Задран
дэлбэрэх давшилт хориглолтын гар гранатуудын үүрэг байлдааны чанар
4.Гранатын
анги механизмийн харилцан ажилагаа
5.Танк
эсэргүүцэх гар гранат РКГ-3 гранатын үүрэг, байлдааны чанар
6.Танк эсэргүүцэх гар гранат РКГ-3 гранатын эд анги механизм, зохион байгуулалт, анги механизмийн харилцан ажиллагаа
Төгсгөл
хэсэг
|
Илэрсэн
дутагдлыг ярьж засах үүрэг өгөх
Сонсогч
(байлдагчдын) хариултыг дүгнэх
Давшилт хориглолтын гранатын ялгааг
тайлбарлан заах.
Цоргих ажиллагааны үндсийг тайлбарлан
хэлж өгөх
|
Ерөнхий мэдэгдэхүүн
Гар гранатууд нь дайсны амьд хүчийг
гранатын жижиг хэсгүүдээр ойрын байлдаанд /давшилт, хоргодох байр, хот суурин,
ой мод, уул гэх мэт/ дайсны амьд хүч болон байлдааны хэрэгсэлийг устгахад
зориулагдана. Гранатуудын нисэх хэсгийн
тархах холын зайгаар нь давшилтийн болон хориглолтын гранат гэж ангилна. РГД-5, РГ-42 давшилтийн, Ф-1 хориглолтын
гранат юм. Гранатууд нь УЗРГМ-
сайжруулан ижилшүүлсэн галаар хангагдана. Эдгээр нь задран дэлбэрэх
ажиллагаатай, харин РКГ-3 гранат нь цоргих үйлчилгээтэй гранат юм.
Гранатууд нь шалтгаангүйгээр унах үед
дэлбэрнэ. /цас, ус, шалбааг/
Дэлбэрэлтийн үед маш олон тооны хэлтэрхий үүсч, зүг зүгт тархана. РКГ-3
гранат нь дайсны танк болон артиллерийн өөрөө явагч сууриуд, бусад хуяглагдсан
целүүдийг ба бат бэх хээрийн саадуудыг эвдэх зориулалттай, цоргих үйлчилгээтэй
байна. Гранат нь хоромхон зуур дэлбэрч, дэлбэрэлтийн ажиллагааг төвлөрүүлэх
воронкийн тусламжтайгаар хийн урсгал нэг цэгт төвлөрч, хуягийг хайлуулан дотогш
орж, түүний багаж хэрэгсэл болон экипажийн бүрэлдэхүүнийг сөнөөнө. Гранат нь
цельд ёроолоороо тусвал илүү үйлчилгээтэй байна. Гранатын араас дэлгэгдэх
тогтворжуулагч нь ёроолоороо цельд тусах боломжийг хангана.
Гранатын зохион байгуулалтын онцлогууд
РГ-42 /ручной гранат, 42 оны/, РГД-5
/ручной гранат дистанционного действие 5-р загвар/ гранатууд нь металл туузаар
бүрэгдсэн бөгөөд дэлбэрэлтийн улмаас тууз нь маш олон жижиг хэлтэрхий болон
тархана. Ф-1/франкцудсный 1 загвар/ гранатыг заавал далдлалтаас шидэх бөгөөд их
бие нь ширмээр хийгдсэн ба босоо, хөндлөн хэрчлээсүүдээр огтлолцуулсан бөгөөд
тэр нь хэлтэрхийг олон хэсэг болгоход хялбар болгоно. РКГ-3 /ручной
кумулятивная граната, 3 дахь загварын/ гранатыг мөн заавал далдлалтаас
шиднэ.
Гранатууд
|
Үндсэн өгөгдөхүүнүүд
|
||||||||
Гранатын хэлбэр
|
Гранатын байлдааны
ажиллагаа
|
Ажиллах зарчим
|
Галын асах хугацаа
|
Хэлтэрхийн үйлчлэх
радиус
|
Цэнэглэгдсэн гранатын
хүнд
|
Шидэх холын зай
|
Гранаттай хайрцгийн хүнд
|
Нэг хайрцагт байх
гранат(гал)-ын тоо
|
|
РГД-5
|
Давшилтийн
|
Задран дэлбэрэх
|
Алсын
|
3,2-4,2 секунд
|
25м хүртэл
|
310 гр
|
40-50 м
|
14 кг
|
20 ш
|
РГ-42
|
Давшилтийн
|
Задран дэлбэрэх
|
Алсын
|
3,2-4,2 секунд
|
25м хүртэл
|
420 гр
|
30-40 м
|
16 кг
|
20 ш
|
Ф-1
|
Хориглолтын
|
Задран дэлбэрэх
|
Алсын
|
3,2-4,2 секунд
|
200м хүртэл
|
600 гр
|
35-45 м
|
20 кг
|
20 ш
|
РКГ-ЗЕ
|
Танк эсэргүүцэх
|
Агшин зуурын цоргих
|
Цохилтын
|
Хоромхон зуур
|
|
1070 гр
|
15-20 м
|
24 кг
|
12 ш
|
РГД-5 гранатын үүрэг, байлдааны чанар
Задран дэлбэрэгч гранат РГД-5 нь
дайсны амьд хүчийг давшилт ба хориглолтын үед устгах үүрэгтэй. Гранатыг төрөл бүрийн
байдлаас шиднэ. /явган, байлдааны машинаас, автомашинаас г.м/ хөнөөлийн радиус
нь 25 метр гранатыг 40-50 метрт шиднэ. Гранатын хүнд нь 310 гр. Галын
удаашруулагчийн шатах хугацаа 3,2-4,2 секунд. Гранат нь гал, их бие, дэлбэрэх
цэнэгээс бүрдэнэ.
Гранатын их бие
нь дэлбэрэх цэнэг, голны яндан ба хэлтэрхий болон задрах хэрчлээс бүхий их
биеэс бүрдэнэ. Их бие нь 2 хэсгээс бүрдэх бөгөөд их биеийн дээд хэсэг нь гадна
бүрхүүл, таглаа ба таглааны жийргээс бүрдэнэ. Голын яндан нь жийргэвчийн
тусламжтайгаар их биед холбогдоно. Яндан нь гранатын голыг гранатад холбож, их
биеийн дэлбэлэх цэнэгийн битүүмжлэлийг хангаж өгнө. Янданг бохирдолтоос
хамгаалахын тулд хатуу хуванцар бөглөөгөөр бөглөнө. Гранатыг шидэх үед бөглөөг
авч галыг эргэдэн чангална.
Дэлбэлэх
цэнэг нь их биед байрлаж, гранатыг маш олон жижиг хэсгүдэд хуваах үүрэгтэй.
Гранатын
гал УЗРГМ /Унификционный запал ручной гранаты модернизированный/ нь
дэлбэлэх цэнэгийг тэслэнэ. Тэр нь цохих механизм, өөрийн голоос бүрдэнэ.
Цохих
механизм нь галын галын бялтыг асааж өгнө. Тэр нь цохих механизмийн
яндан, холбох цөн, чиглүүлэх жийрэг, байлдааны пүрш, цохигч, цохигчийн жийрэг,
буулгах хөшүүрэг ба цагирагтай хамгаалах чагт зэргээс бүрдэнэ. Цохих
механизмийн яндан нь голын бүх хэсгийг эвлүүлэх суурь нь болно. Холбох цөн нь
голыг их биед холбоно. Тэр нь цохих механизмийн яндангийн доод хэсэгт өмсгөгдөнө.
Чиглүүлэх жийрэг нь байлдааны пүршний дээд
тулгуур болж цохигчийг чиглүүлнэ. Тэр нь цохих механизмийн яндангийн
дээд хэсэгт бэхлэгдэнэ.
Байлдааны
пүрш нь бялтыг цохих энергийг цохигчид өгнө. Тэр нь цохигчид өмсгөгдөн
дээд төгсгөлөөр чиглүүлэх жийрэгт, доод төгсгөлөөр цохигчийн жийрэгт тулна.
Цохигч нь дөллөх бялтыг цохих үүрэгтэй. Тэр нь цохих механизмийн янданд
байрлана. Цохигчийн жийрэг нь цохигчийн доод хэсэгт өмсгөгдөн байлдааны пүршний
доод тулгуур болно.
Буулгах
хөшүүрэг нь байлдааны пүршийг сойгдсон байдалд барьж байна. Цохих
механизмийн янданд хамгаалах чагтаар тогтоогдоно.
Хамгаалах
чагт нь буулгах хөшүүргийн чих, цохих механизмийн их биеийг сүлбэн
тогтооно. Тэр нь татах цагирагтай байна.
Гал
нь гранатын дэлбэлэх цэнэгийг асаах үүрэгтэй. Тэр нь удаашруулагчийн цөн, дөллөх
бялт, удаашруулагч ба бялт-тэсрүүлэгчээс бүрдэнэ. Удаашруулагчийн цөн нь цохих
механизмийн янданд холбогдох резьбатай, дөллөх бялтын үүртэй. Дотор нь
удаашруулагч байрлах сувагтай, гадна асаах цэнэгийн хонгионы холбогдох ухамтай
байна.
Дөллөх бялт нь
удаашруулагчийг асааж өгнө. Удаашруулагч нь галыг асаах цэнэгт өгнө. Тэр нь
бага хэмжээний хийн шахсан бүрэлдэхүүнээс тогтоно. Асаах цэнэг нь гранатын
дэлбэлэх цэнэгийг дэлбэлнэ. Тэр нь удаашруулагчийн цөнгийн доод хэсэгт эрэгдэн
бэхлэгдэнэ. Гол нь ямагт байлдааны байдалд байх тул голыг задлах, цохих
механизмыг шалгахыг хатуу хориглоно.
Гранатын анги
механизмийн харилцан ажиллагаа
Гранатыг
шидэхийн өмнө:
Бөглөөг
авч галыг тултал эрэгдэнэ. Цохих механизмийн эд ангиуд нь цохигч сойгдсон
буулгах хөшүүргийн сэрээнд дээд байдалд баригдан хамгаалах чагтаар бэхлэгдсэн
байна. Чагтны төгсгөлүүд нь тэнийлгэгдсэн байна.
Шидэлтийн
үед:
Гранат
нь гарт, буулгах хөшүүрэг нь их биед шахагдан атгагдсан байна. Хөшүүргийг
тавилгүй хамгаалах чагтыг татан сугалаад гранатыг байнд шиднэ. Цохигч сойгдсон
байна. Шидэхэд буулгах хөшүүрэг салж, цохигчийг чөлөөлнө. Цохигч нь байлдааны пүршний
үйлчилгээгээр бялтыг цохиж асаана. Удаашруулагч асаж галын асаах цэнэгийг асаан
дэлбэлэх цэнэгийг дэлбэлж гранат нь жижиг хэсгүүдэд хуваагдан задарна. Ф-1, РГ-42 гранатуудын үндсэн анги механизм,
тэдгээрийн харилцан ажиллагаа, ажиллагааны зарчимууд нь дээрхи РГД-5 гранаттай
ижил юм.
Танк эсэргүүцэх гар
гранат РКГ-3Е
Гранатын
үүрэг, байлдааны чанар:
РКГ-3
/ручной кумулятивная граната, 3 дахь загварын/ гранат нь дайсны танк, өөрөө
явах артиллерийн суурь /САУ/, хуягт тээвэрлэгч, хуягласан автомашинтай тэмцэх
ба удаан хугацааны галын цэгүүд, хориглолтын хээрийн бэхлэлтүүдийг устгахад зориулагдсан.
Гранатыг заавал далдлалтын цаанаас шиднэ. Цельд тусах агшинд тэсэрч өндөр
даралт, температуртай хийн энерги үүсгэн, түүнийг нэг урсгалд төвлөрүүлэн
металлыг өндөр хурдтай хайлуулан цоргиж /кумулятив/ орчин үеийн ямарч зузаан
хуягийг нэвтэлнэ.
РКГ-3 гранатын эд анги
механизмын зохион байгуулалт
РКГ-3
цоргихх ажиллагаатай танк эсэргүүцэх гар гранат нь их бие, гар бариул, дэлбэлэх
цэнэг, гол зэргээс бүрдэнэ. Их бие нь цилиндр хэлбэртэй, өөртөө дэлбэлэх бодис
ба голыг байрлуулж, гадны нөлөөллөөс хамгаална. Түүний доод ёроол дотор хийн
урсгалыг чиглүүлэх шувтан воронк, дээрээ гол суух эрэгтэй таглаа, дунд хэсэгт
их бие зэргээс бүрдэнэ.
Воронк
ба ёроолын хооронд цоргих үйлчилгээнд зориулсан хоосон орон зай байдаг, энэ нь
хий ба металлын урсгалын чиглэлийг чөлөөтэй чиглүүлнэ. Их биед воронк таглаа
голын яндан зэргээр дэлбэлэх цэнэг байрлан битүүмжлэгдсэн байна. Гранатын их
биеийн гадна талд шидэх журам, марклалтыг бичсэн байна.
Гар бариул нь
нь гранатыг шидэхэд тохиромжтой болгох, цохих механизмийг байрлуулах,
ажиллагаанд оруулах, тогтворжуулах ба хамгаалах байгууламжийг байрлуулах үүрэгтэй.
Их бие, пүрш бүхий хөдөлгөөнтэй бөгж, сөхөгдөх хавтгай, хавтгай бүхий сөхөгдөх
бүрхэвч, цагирагтай хамгаалах чагт зэргээс бүрдэнэ. Дотор хэсэгт нь цохих
механизмийн тогтворжуулагч, хамгаалах байгууламж байрлана. Бариулын их бие тал
бүрээсээ битүүмжлэгдэнэ. Урдаасаа ус нэвтрахгүй цаасан дугтуй, ар талаасаа
эсгий жийргээр хаагдана. Хөдөлгөөнт бөгжийн хатуу ханан дахь чагт орох
чихэвчээр /чагтаар/ хавтгай сөхөгдөх бүрхэвч ба сөхөгдөх хавтгайтай холбогдоно.
Харин хавтгайтай сөхөгдөх бөмбөлөгөөр холбогдоно.
Цохих механизм
нь галын тэсрүүлэгчийг дөллүүлэх үүрэгтэй. Тэр нь их бие яндан, цохигч ба түүний
их бие, байлдааны ба эсрэг хамгаалах пүрш, инерцийн ачаа, хамгаалах бөмбөлөг
зэргээс бүрдэнэ. Цохигчийн их бие нь хамгаалах бөмбөлөг суух 4 нүхтэй бөгөөд
яндан орж сууна. Их бие дотор байлдааны пүрш цохигч байрлана. Хамгаалах 2 том бөмбөлөг
цохигчийн их биеийн янданд хамгаалах 2 жижиг бөмбөлөг цохигчийг түүний их биед
барьж байдаг. Инерцийн ачааг гранат агаарт нисэх үед түүнийг гэдрэг хөдөлгөөнөөс
хамгаалах пүрш урагш явуулахгүй барьж байдаг. Инерцийн ачаа нь цохигчид
цохилтын энерги өгөх үүрэгтэй, энэ нь гранат байнд тусах агшинд өөрийн инерцээр
урагш хөдлөн цохигчийг цохино.
Тогтворжуулагч
нь гранатын нисэлтийн явцад түүний их биеийг ёроолоор нь урагш агаарт нисэлтийг
чиглүүлж өгөх ба ёроолоор байнд тусах ажиллагааг хангаж өгдөг. Тэр нь даавуун
шувтан, төмөр утсан 4 өдөт цагираг пүршнээс бүрдэнэ.
Хамгаалах байгууламж
нь гранатын нисэлтийн үед ба ашиглалтын явцад аюулгүй байдлыг хангах 4 гал
хамгаалагчтай байна.
1-р
гал хамгаалагч нь гранаттай харьцахад аюулгүй байдлыг хангана. Сөхөгдөх хавтгай
бүхий хөдөлгөөнт бөгж, хамгаалах чагт юм. Хоорондоо холбогдсон байна. Түүнийг
гранат шидэхийн өмнө салгана.
2-р
гал хамгаалагч нь гранатын хамгаалах чагт суларсан үед гэнэт унах үед аюулгүй
байдлыг хангана. Тэр нь бөмбөлөгтэй сөхөгдөх бүрхүүл бүхий хавтгай хөдөлгөөнт бөгж,
түүний пүршнээс бүрдэнэ. Хамгаалагч нь шидэх агшинд чөлөөлөгдөнө.
3-р
гал хамгаалагч нь гранатыг шидсэний дараа шидэгчээс 1 метрийн зайд тээглэн
унахад дэлбэрэхээс хамгаална. Тэр нь бүрхүүл ба пүрштэй шилбэ, хөдөлгөөнтэй ба
төв яндан, 2 бөмбөлөгөөс бүрдэнэ. Хамгаалагч нь гранатын нисэж яваа үед
тогворжуулагчийг дэлгэгдсэний дараа сугарч
чөлөөлөгдөнө.
4-р
гал хамгаалагч нь эсрэг пүршний үйлчлэлээр гранатын нисэлтийн үед инерцийн
ачааг урагш хөдөлгөхгүй барьж, аюулгүй байдлыг хангана.
Дэлбэлэх цэнэг нь
нь хуяг цоолж нэвтлэх болон бусад бат бэх саадуудыг эвдэхэд зориулагдсан тэсрэх
бодисийн урд хэсэгт воронк /шувтан/ хэлбэрийн цоргилт үүсгэх ухам байдаг. Тэр
нь дэлбэрэлт болохын хамт маш их өндөр нягтралтай, өндөр хурдтай хийн халуун
нарийн урсгалыг бий болгож, хуягт чиглүүлнэ. Түүнээс гадна их биеийн ёроол,
цоргих воронкийн хоорондох чөлөөтэй зайнд гранатын хуяг нэвт цоргих дээд
зэргийн идэвхжлийг хангаж өгнө. Дэлбэрэх цэнэг үндсэн ба нэмэгдэл цэнэг 2-оос бүрдэх
бөгөөд хооронд нь кардонон жийрэг байрлан тусгаарлаж өгнө.
Гол
нь гранатын дэлбэлэх цэнэгийг агшин зуур тэслэх ажиллагаанд зориулагдсан
хонгио, цөнгөөс бүрдэнэ. Цөнд тэсрүүлэх бялт, хонгионд нэмэгдэл тэсрүүлэгч
байрлана.
Гранатын анги
механизмийн харилцан ажиллагаа
1.
Гранатыг шидэхийн өмнөх
анги механизмийн байдал: “Гранат бэлтгэ” командаар уутнаас гранатыг авч, гар
бариулыг эрэгдэж, гранатын голыг янданд тултал суулгаж, бариулыг тултал
эрэгдэнэ. Цохигчийн жижиг бөмбөлөг цохигчийн их биеийг барьж, байлдааны пүршийг
шахна. Яндан дахь том бөмбөлөг цохигчийн их биеийг урагш явахаас хамгаална.
Хамгаалах чагт бүхий сөхөгдөх хавтгай гар бариулын хөдөлгөөнт бөгжтэй
холбогдсон байна. Хамгаалах чагтний үзүүрүүд 2 тийшээ нугалагдсан байна.
2.
Шидэх үеийн анги
механизмийн харилцан ажиллагаа: “Гранатаар галла” командаар бариулаас гараа
сайн атгаж, хамгаалах чагтны үзүүрийг тэгшлээд сугалан авч, байнд /450 налуу/
шиднэ. чагт сулархад хөдөлгөөнт бөгжтэй сөхөгдөх хавтгай сална. Хөдөлгөөнт бөгж
хөдөлснөөр түүний пүрш шахагдаж, бөмбөлөг нь чөлөөлөгдөнө. Энэ үед 1, 2-р
хамгаалагчууд чөлөөлөгдөнө. Гранат гарнаас салах үед хөдөлгөөнт бөгж пүршнийхээ
хүчээр урагш явна. Хавтгай бүхий сөхөгдөх бүрхэвч пүршнийхээ хүчээр гадагш
хаягдаж, тогтворжуулагч өөрийн 2 пүршний хүчээр гадагш хаягдан хойш шидэгдэж өднүүд
нь дэлгэгдэнэ. Ингэснээр шилбэ хойшилж, түүнийг баригч том бөмбөлөг чөлөөлөгдөн,
цохигчийн их биеийг чөлөөлнө. Энэ үед 3-р гал хамгаалагч чөлөөлөгдөнө. Эсрэг
хамгаалах пүрш нь инерцийн ачааг урагш явахад саад болно. Жижиг бөмбөлөг нь
цохигчийн их биеийн хананд байх ба цохигч урагш явахад саад хийнэ. Байнд
тусахын өмнө 1, 2, 3-р хамгаалагчууд бүрэн чөлөөлөгдөж, байнд тусахад гранат
саадгүй ажиллах бололцоотой болсон байна.
3.
Байнд тусах үеийн анги
механизмийн харилцан ажиллагаа: Гранат нь их биеийнхээ ёроолоор буюу хатуу
хэсгээрээ байнд цохих зуур эсрэг хамгаалагчийн пүрш нь инерцийн ачааний
инерцийн хүчний улмаас агшина. Харин энэ үед цохигчийн их бие урагшлах боловч
яндангийн ирмэгний ховилд байгаа жижиг бөмбөлөг унаагүй байгаа учир цохигч чөлөөлөгдөхгүй,
цохигч нь байлдааны пүршний ажиллагаагаар огцом урагшлан нэвтрэх ба галын тэсрүүлэгчийг
хатгаж дөллүүлэх ба гранатыг агшин зуурын хугацаанд дэлбэлнэ.
Хичээл 2
Хичээлийн
зорилго:
1. Урьд
үзсэн онолын мэдлэгийг бодит амьдрал дээр бататгах
2. Сургуулийн
гал угсрах дадлага олгох
3. Гранатаар
галлах, шидэх дадлага олгох
Боловсруулах
асуудал:
1. Урьд
үзсэн онолын мэдлэгийг бодит амьдрал дээр бататгах
2.
Сургуулийн гал угсрах
дадлага олгох
3. Гранатаар
галлах, шидэх дадлага олгох
Хугацаа: -2 цаг (90 минут)
Заах арга: -Яриа, биет байдал дээр тайлбарлах
Хичээлийн байр:
-Галын бэлтгэлийн танхимд
Ашиглах
материал:
1.
Сургалтын, гал,
гранатууд
2.
Макетууд
3.
Үзүүлэн
Хичээлийн явц, зохион
байгуулалт:
I. Оршил хэсэг 5-10
мин
1.
Илтгэл авч хувцас формд үзлэг хийж, хичээлийн бэлтгэл шалгах
2.
Өнгөрсөн хичээлээр
1-2 сонсогчдыг асуух ба 5-6 сонсогчоор винтовын хагас задаргаа эвлүүлгээг
нормативаар гүйцэтгүүлэх
3.
Шинэ хичээлийн сэдэв,
зорилгыг танилцуулах
II. Үндсэн хэсэг 85-90
мин
Гар гранатуудын сургуулийн гал угсруулах. Сургалтын гранат шидүүлэх, гранатаар галлах, шидэх арга барилд сургах.
Төгсгөлийн хэсэг 5 мин
·
хичээлийн явц дүгнэж бататгал өгнө
·
хичээлд идэвхтэй оролцсон сонсогчдын дүнг зарлах
·
дараагийн хичээлийн сэдэв зарлан бие бэлтгэлд даалгавар өгнө.
|
Дутагдал засуулах, үүрэг өгөх.
Сонсогчдын
хариултыг дүгнэх, ойлгоогүй зүйлийг хэлж өгөх
Онолын
мэдлэгт тулгуурлан эд ангиудын харилцан ажиллагааг биет байдал дээр харуулах.
|
Б.Лхагвасүрэн: Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Бичлэг үзээд,лекцээ татаж авлаа баярлалаа.
ReplyDeleteБичлэгыг үзлээ.Лекцээ татаж авлаа.
ReplyDeleteд/а М.Гантулга
This comment has been removed by the author.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
Deletehi
ReplyDelete